COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хамгийн жижиг хотын нэг Ватикан

2018 оны 11 сарын 10

Итали улсын нийслэл Ром хотын дотор 44 га буюу 0.44 км² талбай эзлэн орших тусгаар тогтносон хот улс юм. Дэлхий дээрх хамгийн жижигхэн, цөөн хүн амтай улс болно.

1929 онд Латераны гэрээ ёсоор тусгаар тогтнолоо олсноос хойш Ромын Католик Сүмээр удирдуулж ирсэн. Ромын Католик сүм, Ариун Сэнтийн албан ёсны хэл нь латин хэл харин Ватикан хот-улсын албан ёсны хэл нь итали хэл юм.

Ромын Пап нь 756 оноос 1860 он хүртэл төв Италийг захирдаг байсан бөгөөд 1860 онд газар нутгийн ихэнхийг Италийн вант улс хураан аваад, Ром хотын төвд үлдсэн байсан газар нутаг нь ч 1870 онд үгүй болсон байсан нь 1929 онд сэргэсэн гэж хэлж болно. Төрийн тэргүүн нь Ромын пап юм. Гүйцэтгэх засаглалыг тэргүүн нь Төрийн нарийн бичгийн дарг.а, кардинал Пиетро Паролин юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597053
1 эможи

keyboard_arrow_up