COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Билл Гейтсийн усгүй ажилладаг жорлонгийн “ИД ШИД“

2018 оны 11 сарын 07

Билл Гейтс усгүй “ажилладаг” жорлон танилцууллаа

Тэрбумтан Билл Гейтс БНХАУ-д болсон шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн дээр усгүйгээр ажилладаг шинэ технологитой жорлон танилцуулжээ. Тэрээр шинэ бүтээлээ 1970-аад оны үед техник технологийн салбарт гарсан хувьсгалтай адилтгасан байна. Шинэ жорлонг ажилуулахын тулд ус хэрэггүй. Бас бохирын хоолойд холбох шаардлагагүй.

Усгүй жорлон нь ялгадсыг эхлээд эхлээд хатуу хэлбэрт оруулаад дараа нь химийн боловсруулалт хийх зарчмаар ажилладаг. Шинэ жорлонд “Ариун цэврийн салбарт гарсан 200 жилийн ололт амжилт шингэсэн” болохыг Б.Гейтс онцолжээ.

Ус хэмнэх, хүн төрөлхтний амьдрах орчныг сайжруулах давхар зорилгоор санаачилсан уг жорлонг бүтээхэд Билл ба Мелинда Гейтсийн сан 200 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна.  

Дэлхий дээр ариун цэврийн аюулгүй байдлаас болж жилд 500 000 хүүхэд тав хүртэлх насандаа нас бардаг гэсэн судалгаа байдаг юм байна. Мөн жорлонгийн ариун цэвэр хангалтгүйгээс болж гарсан халдварт өвчин зэргийг эмчлэхэд жилд 233 тэрбум ам.доллар зарцуулдаг ажээ.  

Эх сурвалж: www.eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597019
2 эможи

keyboard_arrow_up