COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АНУ дэлхийн шуудангийн холбооноос гарна

2018 оны 10 сарын 19

Arslan.mn

Олон улсын шуудангийн холбооноос гарахаар болсноо Вашингтоны эрх баригчид мэдэгдлээ. Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтны ярьснаар, ядуу буурай орнуудад хямд үнээр илгээмжийн үйлчилгээ үзүүлэх зорилготой уг гэрээ Хятад зэрэг зарим чинээлэг орнуудад хөнгөлөлт үзүүлж байна гэж үзжээ. Үүнээс үүдэн эдгээр орны Америк рүү илгээсэн илгээмжийн зардал Америк доторхоос хямд тусч байгаа гэнэ. Мөн Америк жил бүр 300 сая ам.долларын илгээмжийн үйлчилгээ авч байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байна. Иймээс Америкийн тал бүх төрлийн хэмжээтэй илгээмжид өөрсдийн үнийг тогтоохыг хүсч байгаа юм. Учир нь гэрээнд зааснаар илгээгч орон зөвхөн хоёр кг-аас дээш жинтэй барааны үнийг тогтоох эрхтэй байна. Гэвч Америк улс тус гэрээнээс гарахын тулд наад зах нь нэг жил шаардлагатай бөгөөд энэ хугацаанд гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар ярилцах боломжтой юм. Олон улсын шуудангийн холбооны терминал хураамжийн бодлого нь АНУ-д шударга бус үйлчилж байна гэж Ерөнхийлөгч Д. Трамп мэдэгдсэн. Цагаан ордны нийтэлсэн мэдэгдэлд, АНУ уг холбооны дотоодын шинэ дүрмийн асуудлаар хоёр  талт эсвэл олон талт хэлэлцээр хийж тохиролцоонд хүрэхгүй бол 2020 онд холбооноос гарах юм байна.  

Эх сурвалж: Монголын үнэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596206
0 эможи

keyboard_arrow_up