COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Их гүрнүүдэд эрэлттэй байгаа Саудын ханхүү

2018 оны 10 сарын 17

Arslan.mn

ОХУ-ын Гадаад харилцаа, Батлан хамгаалах яамдын дээд удирдлагууд Саудын Араб Улсын Угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бин Салмантай уулзаж, Сирийн хямралын талаар ярилцсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн бөгөөд ОХУ-ын төлөөлөгчид Саудын Арабт хоёр өдрийн айлчлал хийсэн аж. 2015 онд Сирид цэргээ нэвтрүүлснээс хойш ОХУ-ын Ойрхи дорнод дахь нөлөө нь үлэмж өсөөд буй. Төлөөлөгчид иөн Саудын Арабын гадаад хэргийн сайд Адел би Ахмед Аль-Жубиертэй уулзжээ. Айлчлалын хүрээнд хэлэлцсэн асуудал ерөнхийдөө Ойрхи дорнод, Хойд Африкт чиглэсэн байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Угсаа заламжлагч ханхүү Мухаммед бин Салмантай уулзаж хамтдаа оройн зоог барихаар болсныг “Reuters” агентлаг мэдээлэв. Майк Помпеогийн Саудын Арабт хийж буй айлчлалын зорилго нь нийслэл Рияд хотноо Хаан Салмантай уулзах явдал юм. Тэрбээр ор сураггүй алга болоод буй АНУ-ын иргэншилтэй Саудын сэтгүүлч Жасал Хашоггийн хэргийг хэлэлцэхээр Ойрхи дорнодыг зорьсон нь энэ.

Эх сурвалж: Үндэсний шуудан
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596107
0 эможи

keyboard_arrow_up