COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Жуулчид хамгийн ихээр очсон 20 хот

2018 оны 10 сарын 16

Mastercard төлбөрийн систем жил бүр явуулдаг Global Destination Cities Index судалгааны дүнг толилуулжээ. Энэ судалгаагаар дэлхийн 162 хотуудад очсон жуулчдын тоог гаргадаг юм. 2018 онд жуулчдыг хамгийн ихээр татсан 20 хотыг толилуулж байна. 

20. Индонезийн Бали арал. Гадаадын 8,43 сая жуулчин очжээ. 

Тус арлын гол орлого олдог салбар бол аялал жуулчлал. Энд өндөр зэрэглэлийн зочид буудлууд байхаас гадна хямд үнэтэй буурчийн газрууд ч бий. Дэлхийн алдартай хүмүүс энд хуримаа хийхээр ирдэг бол баячууд амралтаа өнгөрүүлдэг юм. 

19. Японы Осака хот. Гадаадын 8,78 сая жуулчин хүлээн авчээ. 

Японы гурав дахь том хот. Хоол ундаараа алдартай. Хоёр том нисэх онгоцны буудалтай. 

18. Испанийн Барселона хот. Гадны 9,06 сая жуулчин очжээ. 

Каталони нийслэл Барселона хот түүх, соёлын аялал жуулчлалыг өндөр хөгжүүлсэн. Хотын хажууд таван км үргэлжилсэн элсэн эрэг бий. Тэнд хэн дуртай нь очиж болно. Гоёмсог наранд шарлагын газруудаараа алдартай. Олон арван музей, уран зургийн галлерей зэрэг үзэж харах юм ихтэй. 

17. Хятадын Хонконг хот. 9,11 сая гадны жуулчин очжээ. 

Ази дахь Баруун хэмээгддэг Хонконг ертөнцийн хамаг сайхан бүхнийг өөртөө шингээсэн гэж хэлж болно. 

16. Италийн Милан хот. Гадаадын 9,19 сая жуулчин хүлээж авчээ. 

Милан хот бол Италийн санхүү, эдийн засгийн нийслэл төдийгүй дэлхийн загварын нийслэлүүдийн нэг. Түүхэн үзмэрүүд ихтэй учраас жуулчдыг ихээр татдаг. 

15. Испанийн Пальма-де-Майорка хотод гадаадын 9,3 сая жуулчин очжээ. 

Испанийн мэдэлд байдаг Балеарын арлуудын гол хот. Түүх, соёлын аялал жуулчлалын газрууд болон наранд шарлагын газруудаараа алдартай. 

14. Тайландын Паттайа амралтын газарт гадаадын 9,56 сая жуулчин очжээ. 

Паттайа бол Тайландын хамгийн алдартай аялал жуулчлалын газар. Эрэг нь тэр чигээрээ наранд шарлагын газруудтай. 250 гаруй зочид буудал, 400 гаруй буурчийн газрууд бий. Аялалд дуртай хүний заавал очиж үзэх ёстой газруудын нэг. 

13. Саудын Арабын Мекка хот гадаадын 9,73 сая жуулчин хүлээн авчээ.

Мекка бол лалын шашинтнуудын ариун хот юм. Тус хот руу харь шашинтнууд нэвтрэх нь хориотой. Мекка хотын төвд дэлхийн хамгийн том Аль-Харам сүм байрладаг бөгөөд лалын шашинтнуудын гол шүтээн болох Кааба тэнд бий. 

12. Тайландын Пхукет арал. Гадаадын 10,08 сая жуулчин очжээ. 

Байгалийн гоо үзэсгэлэн зэргээс гадна түүх, соёлын гоёмсог үзмэрүүд нь жуулчдыг татдаг. Худалдаа, наймаа хийхэд тохиромжтой газар. Секс аялал жуулчлалаараа алдартай. 

11. БНСУ-ын Сөүл хотод гадаадын 10,13 сая жуулчин очжээ. 

Сөүл хот өдгөө дэлхийн аж үйлдвэр, санхүүгийн томоохон төв болсон. Сөүлд дэлхийн томоохон корпорациудын төв байр оршдог. Энд 20 мянга гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулна. Үзэж харах зүйл ихтэй хотоор шалгарсан. 

10. Туркийн Анталья хот гадаадын 11,27 сая жуулчин хүлээн авчээ. 

Газрын дундад тэнгисийн эрэг дээр орших аялал жуулчлалын томоохон боомт хот нисэх онгоцны асар том буудалтай бөгөөд өдөртөө хэдэн зуун нислэг хүлээж авдаг. Наранд шарлагын газрууд, зочид буудлууд нь хямд учраас жуулчдыг ихээр татдаг. 

9. Японы Токио хот. Гадаадын 12,12 сая жуулчин очжээ.

Японы нийслэл Токио хот түүх, соёлын үнэт үзмэрүүдээрээ алдартай. 

8. Туркийн Истамбул хот. Гадаадын 12,8 сая жуулчин очжээ. 

Тус хотод 70 музей бий. Үүнээс ердөө хоёр нь л жилдээ 30 сая долларын ашиг олдог. Түүхийн үнэт үзмэрүүдээрээ алдартай.

7. Малайзийн Куала-Лумпур хот

Гадаадын 13,53 сая жуулчин очжээ. Түүх соёлын аялал жуулчлал, далайн эргийн аялал жуулчлал өндөр хөгжсөн. 

6. АНУ-ын Нью-Йорк хот. Гадаадын 13,67 сая жуулчин очжээ. 

Нью-Йорк хот бол албан бусаар дэлхийн нийслэл гэдгээрээ алдартай. Гол үзэх зүйл нь хотын төвийн дүүрэг болох Манхэттенд байдаг өндөр барилгуудаараа алдартай. Дэлхийн санхүү, эдийн засаг, улс төр, соёлын томоохон төв. 

5. Сингапур. Гадаадын 14,47 сая жуулчин очжээ. 

Гэмт хэргийн гаралтаараа дэлхийд хамгийн сүүлд бичигддэг Сингапурт бүх хүн англиар чөлөөтэй ярьдаг учраас жуулчдад амар байдаг. Цэвэр цэмцгэр байдал, түүх соёлын үнэт зүйлээ мундаг хадгалсан зэргээрээ алдартай. 

4. Дубай хот. Гадаадын 16,66 сая жуулчин очжээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот тэнгэр баганадсан өндөр барилгуудаараа алдартай. Аялал жуулчлал маш өндөр хөгжсөн. 

3. Францын нийслэл Парис хотод гадаадын 17,95 сая жуулчин очжээ. 

Дэлхийн томоохон байгууллагуудын төв байр энд бий. Түүх, соёлын үнэт үзмэрүүдээрээ алдартай. Зөвхөн Эйфелийн цамхагийг үзэх гэж жил бүр 10 сая гаруй хүн Парист очдог. 

2. Их Британийн Лондон хот. Гадаадын 20,42 сая жуулчин очдог. 

Үзэж харах зүйл ихтэй Лондон хотод томоохон музей, галлерей, алдарт хатагтай Тюссогийн лааны тосон баримлан музей зэрэг сонирхолтой зүйл олон бий. 

1. Тайландын Бангкок хот гадаадын 22 сая жуулчин хүлээн авчээ.

Олон зуун сонирхолтой үзмэрүүд, орд харш, сүм хийд зэргээрээ алдартай.  

Эх сурвалж: www.wikimon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596085
1 эможи

keyboard_arrow_up