COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Викториа Бекхэм брэнд 10 жилийн ойгоо тэмдэглэж байна

2018 оны 9 сарын 14

Image result for victoria beckham“Spice girls” хамтлагийн дуучин Викториа Бекхэм нэрийн брэндийнхээ 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. 2008 онд дуучин Викториа Бекхэм загварын салбарт ажиллах болсноо зарлахад шүүмжлэгчид поп од загвар зохиож чадах эсэхэд эргэлзэж байсан ч “Victoria Beckham” брэнд өдгөө алдартай брэндийн нэгд зүй ёсоор тооцогдох болжээ. 
Брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Викториа Бекхэм 10 жилийн ойдоо зориулан алдарт загварын гэрэл зурагчин Юрген Теллертэй хамтран сонирхолтой зураг авалт хийж, шинэ загвар худалдаанд гаргасан байна. Аварга том хэмжээтэй уутнаас хагас нүцгэн Викториа Бекхэм цухуйх энэхүү гэрэл зургийн санааг 10 жилийн өмнөх Marc Jacobs брэндийн сурталчилгаанаас сэдэвлэсэн байна. Түүнчлэн Викториа Бекхэм өнгөрсөн Нью-Иоркын загварын долоо хоногийн үеэр шинэ цуглуулга танилцуулдаг байсан бол энэ жил Лондон хотноо анх удаа танилцуулахаар болжээ.

Image result for victoria beckham brandImage result for victoria beckham brand

Image result for victoria beckham bag

Эх сурвалж: Монголын үнэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594862
0 эможи

keyboard_arrow_up