COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын Сычуань мужид 'T.O.P-ын Номын Сан' байгуулагджээ

2018 оны 8 сарын 15

Arslan.mn

BIGBANG хамтлагийн T.O.P-ийн фэнүүд 2017 онд орон гэргүй хүмүүст хувцас болон орон гэртэй болгох сайн дурын ажил явуулж байсан юм. Мөн түүний 30 насны төрсөн өдрөөр Unicef-д T.O.P-ийн нэрээр хандив өргөж байжээ. Үүгээр ч зогсохгүй аутизмтай хүүхдүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгоор тэдэнтэй хамтран үзэсгэлэн зохион байгуулжээ. Харин Япон фэнүүд хамтран асрамжийн газруудад T.O.P-ийн нэрээр хандив өргөсөн аж.

Түүний фэнүүд орон бүрт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд T.O.P-ийн төрсөн өдрөөр фэнсайт бүр нь маш онцгой, онцгой зүйлсийг санаачлан зохион байгуулдаг гэнэ шүү.

Ийнхүү 2018 онд Хятад дахь T.O.P-ийн фэнүүд хамтран Сычуань мужид доорх номын санг байгуулсан байна. Энэхүү номын сан нь 100% фэнүүдийн хандиваар боссон бөгөөд 1500 орчим шинэ болон хуучин номтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

big bang t.o.p china library зурган илэрцүүд

Эх сурвалж: КПОП сонсогчид
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593866
0 эможи

keyboard_arrow_up