COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол орны ЕСӨН ГАЙХАМШИГ

2018 оны 8 сарын 13

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд монголчууд их аялдаг болсон төдийгүй тэр дундаа эх орныхоо үзэсгэлэнт нутгаар тойрон аялах дуртай болсон. Монголчуудын санал асуулгаар тодорсон өвөрмөц байгалийн зүй тогтолтой, хэзээ ч давтагдашгүй үзэсгэлэн есөн газрыг онцолж байна. Таны дараагийн аялах маршрут ч байж болно.

Монголын говь

Дэлхийн томоохон элсэн цөлүүдийн нэг Монголын говь, Баянзаг, улаан зэрэг, хонгорын гол, хэрмэн цавын үзэсгэлэнт газрууд. Элсэн манхан, хадархаг чулуу зэрэг нь Монгол говийг Сахарын цөлөөс ялгаатайг гэрчилдэг. Зундаа температур +40 ба түүнээс дээш хэмээр халж, өвөлдөө -40градус хүрч хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай энэ хэсэг бол говийн дархан цаазат газар. Газар нутгийн хэмжээ нь Щвейцарын нутаг дэвсгэрээс юм.

Баянзаг: өмнө говийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Баягалийн өвөрмөц тогтоц, үлэг гүрвэлийн ховор олдвороор дэлхийд алдартай. Үлэг гүрвэлийн өндөг дэлхийд анх удаа эндээс олдож, хүн төрөлхтөн энэ аварга амьтны үр төл өндөгнөөс гардаг байсныг олж мэдсэн түүхтэй.

2-16041315021729161

Орхоны хөндийн байгаль, түүх соёлын дурсгалт цогцолбор

Орхоны хөндий бол Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хөгжүүлж, Өрнө ба Дорнын соёл иргэншлийн харилцаа, холбооны гол цэг болж байсан газар. Эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорим хотын нандин дурсгал хадгалагддаг түүхийн үнэ цэнэтэй газар нутаг юм.

Хөшөө цайдам

Орхон голын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биет орших Хөшөө цайдам хэмээх газарт одоогоос мянга гаруй жилийн өмнө Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их нутгийг эзэгнээ, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатныг захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуу жанжтг Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд бий.

5-5920742

Ноён уулын хүннүгийн булш

Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг бол Хүннү судлал. Хүннүгийн төрийг барьж байсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Хүннү гүрний хаад ноёдын шарил Слэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Батсүмбэр сумын хилийн зааг дээр Ноён ууланд бий.

Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монголд цөөнгүй бий ч эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурь эзэлдэг байна.

13-2

Хойд цэнхэрийн агуй

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км зайд орших энэ агуйд 40 мянган жилийн өмнө сийлсэн сүг зураг бүхий түүхэн дурсгал бий. Агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлсэн байдаг.

6-10

Эрдэнэзуу хийд

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Эрдэнэ зуугийн хийд Монголын хамгийн эртний Бурханы шашны хийд. Хархорин хотын туурьтай айлсах энэ хийд Өндөр гэгээн Занабазарын үүх түүхтэй салшгүй холбогддог. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амлаж, Хархорин хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний даагуу 1585 онд эрний Тахай балгасан дахт сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол сүм юм.

7-6

Хөвсгөл нуур

Төв азийн хамгийн цэнгэг нуур Хөвсгөл нуурыг мэдэхгүзй Монгол хүн нэг ч үгүй. Нийт усны эзлэхүүн 381 км. Энэ бол дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь гэсэн үг. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах ба ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Өвлийн улиралд арванхоёрдугаар сараас тавдугаар сар хүртэл хөлддөг. Хөвсгөл нуурын өмнөд хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хоороэл зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл өнөөдөр гадаадын төдийгүй дотоодын аялагчдын гол урсгалын нэг болооп байна.

1-481814525126

13 дугаар зуун цогцолбор, чингис хааны морьт хөшөө

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжинболдог хэмээх газарт баригдса 40 метр өндөр Чингис хааны аварга том морьт хөшөө Монголын есөн гайхамшгийн нэгд багтсан. Хөшөөт цогцолборыг нийт талбай 212 га. Гадаад дотоодын жуулчид хааны унасан морины хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээсэн тухайн богино хэмжээний баримтат киног үзэх боломжтой. Эндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газруул харагддаг. Хөшөөний суурь бүхий дугүй барилга нь 36 баганатай. Энэ тоо Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг байна.

4-74009891

Увс нуур

Монгол улсын зүүн хойд хэсэгт оршдог Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий д шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ болсон Увс нуур монголын бас нэгэн гайхамшиг. Их нууруудын хотгор дахь тус нуурын урт 84 км, өргөн нь 79 км бөгөөд 3,350 метр квадрат талбайг эзэлдэг хамгийн том нуур.  Нуурыг 200 сая жилийн настай гэж эрдэмтэд тооцсон байна. Энд Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгадаг. Урин дулааны цагт 362 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан бий гэж эрдэмтэд тогтооосон байна.

9-100

Бурхан халдун уул

Эзэн чингисийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь эртний шүтлэгт энэ уул далайн түвшнээс дээш 2,361.5 метр өндөр өргөгдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байгаа.

10-475

Хар зүрхний хөх нуур

Эзэн Чингисийн Монголын их гүрний хаан ширээнд заларсан Хар зүрхний хөх нуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Бага буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдийн эхэнд байдаг.  Далайн төвшнөөс дээш 1,675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаас баялаг байгалийг үзэсгэлэнт газар.

11-1

Өглөгчийн хэрэм

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 км-ын зайд Дайчин уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг өглөгчийн хэрэм гэдэг. Энэ хэрэм нь ойролцоогоор гурван км орчим бөгөөд урд талдаа хоёр хаалганы оромтой. Хэрмийн хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай.

12-3458

 

Эх сурвалж: .teso.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593753
1 эможи

keyboard_arrow_up