COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Их Британийн Гадаад хэргийн шинэ сайд гэргийгээ Япон хүн хэмээн андуурчээ

2018 оны 8 сарын 06

Arslan.mn

Их Британийн гадаад хэргийн шинэхэн  сайд  Жереми Хант хилийн чанадад хийж  байгаа анхны айлчлалынхаа үеэр гэргийнхээ тухай  ярихдаа андуурсан нь багагүй шуугиан дэгдээж  байна. Тодруулбал,  тэрээр Хятадад айлчлах  үеэрээ Хятад гаралтай эхнэрээ Япон хэмээн танилцуулсан нь ийнхүү хэвлэлийн бай болоход хүргээд байна.

Тэрээр, Хятадын гадаад хэргийн сайд Ван И-тэй  яриа хэлэлцээ хийх үеэрээ ингэж  хэлсэн даруйдаа залруулж  уучлалт гуйсан байна. Гэхдээ "Гадаад хэргийн сайд байж Хятад, Японоо  ялгахгүй" гэдэг шүүмжлэлт тэрээр өртөж байна. Хант гэргий Люсия Гуотойгоо 2008 онд Уорвикъ их сургуульд лекц унших үеэрээ танилцсан байна. Тэрээр бүсгүйгээс цахим шуудангийнхаа  хаягийг  өгөх хүсэлт  тавьснаар тэд  танилцжээ.  Жилийн дараа тэд Хятадад  уламжлалынх нь  дагуу   хуримласан  бөгөөд  3 хүүхэдтэй  юм байна.

Эх сурвалж: MNB
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593541
0 эможи

keyboard_arrow_up