COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мексикт ерөнхийлөгчийн сонгууль болов

2018 оны 7 сарын 02

Arslan.mn

Мексикийн ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж өндөрлөв. Өнгөрсөн есдүгээр сард сонгуулийн компанит ажил албан ёсоор эхэлж байсан бөгөөд энэ хугацаанд 130 гаруй улстөрч болон нэр дэвшигчид амиа алдсан. Энэ удаагийн сонгуульд зүүний жигүүрийн төлөөлөл, 64 настай Андрес Мануэл Лопез Обрадорыг ялалт байгуулах магадлалтай гэж үзэж буй. Ард иргэд нь түүнийг Амло гэж дууддаг байна. Энэ нь нэрнийх нь эхний үсгээс бүтсэн үг аж. Тэрээр Мехико хотын даргын албыг хашиж байжээ. Амло нь мөрийн хөтөлбөртөө авлигыг устгаж, ядуурлыг үгүй хийнэ гэж амласан. Харин эсэргүүцэгчид нь түүнийг ардчиллыг устгах хүн хэмээн үзэж байна. Амлогийн гол өрсөлдөгч нь төв болон барууны үзлийг баримтлагч эвслийн төлөөлөгч Анаяа юм. Мексикийн хуулиар ерөнхийлөгч нэг удаа сонгогдох эрхтэй. Бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил. Тиймээс тус улсын одоогийн төрийн тэргүүн Энрике Пенья Ньето сонгуульд өрсөлдөөгүй байна. Зарим ажиглагчдын үзэж буйгаар зүүн популизмыг дэмжигч Амло улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдвол Венесуэлийн ерөнхийлөгч агсан У. Чавесын замналаар явж магадгүй гэжээ. Мөн түүнийг цагаачлалын бодлогын тал дээр АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамптай адилтгах хүн ч цөөнгүй аж. Мексикчүүд 2000 оноос хойш ардчиллын замналаар явж буй. Тус улсад сүүлийн арван жил авилгалд идэгдэж, гэмт хэрэг газар авсаар. Мексикийн нийт хүн ам 125 сая бөгөөд 53 сая нь нэн ядуу. Тус улсын хувьд толгойн өвчин болоод буй сэдэв нь аллага. Сүүлийн 11 жилд 200 мянган хүн бусдын гарт амиа алдсан гэх судалгаа бий.

Эх сурвалж: Өдрийн сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59178
0 эможи

keyboard_arrow_up