COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бидний хэрэглээг нь мэддэггүй зүйлс

2018 оны 6 сарын 22

Нүд ирмэхийн зуурт л техник, технологи хөгжиж, илүү дэвшилтэт эрэн рүү тэмүүлж байна. Тэдгээрээс бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлс хүртэл өөртөө асар их зүйлсийг нууж байдаг ажээ. Иймд та бүхэндээ бидний анзаарч харсан ч, учрыг нь төдийлөн мэддэггүй олон сонирхолтой мэдээллийг хүргэе.  

Бидний хэрэглээг нь мэддэггүй зүйлс

1 Жинсэн өмдний жижиг халаас

Хамгийн анх жинсэн материалтай өмдийг үйлдвэрийн ажилчид өмсдөг байсан билээ. Учир нь энэ нь бат бөх материалтай байсан бөгөөд биед илүү эвтэйхэн байсанд оршино. Мөн өмдний жижиг халаас нь анх хаягдаж гээгдэх жижиг эрэг, боолт, нандин зүйлсийг хадгалах зориулалттай бүтээгджээ.

Жинсэн өмдний жижиг халаас

2 Машины хянах самбар дээрх сум

Цөөн хэдэн жолоочид л энэхүү сумын учрыг мэдэх бизээ. Хянах самбар дээрх сум нь машины бензин хийх банк аль талдаа байгааг заадаг.

Машины хянах самбар дээрх сум

3 Метрийн үзүүрт байрлах төмөр тоноглол

Метрийн үзүүрт тогтоогч төмөр байдаг нь хананд бэхлэх, өөр хүний оролцоогүй ажлыг хялбархан хийхэд тусладаг.

Метрийн үзүүрт байрлах төмөр тоноглол

Хэмжих ханандаа зурагт үзүүлсэн шиг зураас гаргах хэрэгтэй.

Гаргасан ховилдоо метрийн үзүүр хэсгийг бэхэлж, татахад илүү хялбар байх болно.

4 Цоожны нүх

Цоожинд байдаг жижиг нүх нь цас, бороо зэрэг гадны хүчин зүйлүүд цоож руу орж зэвэрсэн нөхцөлд тос хийж гацааг гаргах зориулалттай байна.

Цоожны нүх

5 Гар утасны зайн дээрх ялтас

Бид утсаа усанд унагасныхаа дараа дотоод эд анги нь норсон эсэх, ядаж л түүнийгээ хатсан үгүйг мэддэггүй шүү дээ. Харин гар утсан дээрх энэхүү хэсэг нь утас ус руу унасан үед зай болон утас руу ус орсон эсэхийг мэдэх боломжтой.

Гар утасны зайн дээрх ялтас

6 Симний оролт

iPhone 5 утас гарсны дараахан, SIM картын хэсэгт энэ индикатор байрлах болсон. Энэ нь гар утас норсон эсэхийг мэдэх зориулалттай бөгөөд тухайн хэсгийг гэрэл тусгах, томруулдаг шилээр харах хэрэгтэй.

Симний оролт

7 F болон J үсгэн дээрх товруу

Компьютерийн гар дээрх эдгээр товруу нь 10 хуруугаар шивэх нөхцөлд, "F" үсгэн дээр зүүн гарын долоовор хуруу, "J" үсгэн дээр баруун гарын долоовор хуруу байхыг илтгэдэг. 

F болон J үсгэн дээрх товруу

8 Наадаг цаас

Наалддаг цаасыг хажуу талаас нь хуулж авах

Наадаг цаас

Наалддаг цаасыг дээрээс нь хуулж авах

Хажуу талаас нь хуулж авсан цаас илүү сайн наалдаж байгаа биз.

9 iPhone утасны камерны хажууд байрлах жижиг нүх

Гэрэл болон камерын дунд байгаа жижиг нүх нь нэмэлт микрофон юм. Биднийг ярьж байхад гаднаас ирэх дуу чимээг хүлээн авч шүүх үүрэгтэй.

iPhone утасны камерны хажууд байрлах жижиг нүх

10 Дарсны шилний хонхорхой

Тус шилний хонхорхой нь оргилуун дарсны даралтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй төдийгүй шилний ёроолд үүссэн тунадасыг хадгалах, хундага руу оруулдаггүй давуу талтай ажээ.

Дарсны шилний хонхорхой

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
5
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
58819
12 эможи

keyboard_arrow_up