COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн загварын ертөнцөд шинэ давалгаа түрэн орж байна

2018 оны 6 сарын 22

Дэлхийн загварын ертөнцөд шинэ давалгаа түрэн орж байнаЗагварын салбарт цахиур хагалан гарч ирж байгаа, хамгийн алдартай өсвөр үеийн моделиудыг танилцуулъя. Тэдний нэр алдар дэлхийн өнцөг булан бүрт аль хэдийнэ тархжээ. Олон сэтгүүлийн нүүрийг чимээд амжсан эдгээр моделийн ирээдүй тун өнгөлөг харагдаж байна.

1.14 настай Анастасия Безрукова (Anastasia Bezrukova)

Оросын модель, жүжигчин Анастасия  10 настайдаа Европын хамгийн эрэлттэй хүүхдийн модель байжээ. Алдарт “Benetton”, “Moschino” зэрэг брэндтэй хамтарч ажилладаг, тэр ч бүү хэл “Vogue Bambini” сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан удаатай. Мөн Оросын алдарт жүжигчин Сергей Безруковтой хамтран хоёр ч кинонд тогложээ.

Arslan.mn

2.12 настай Кристина Пименова (Kristina Pimenova)

Кристина анх гурван настайдаа загварын ертөнцөд хөл тавьжээ. Ээж нь түүнийг бага байхад мэргэжлийн гэрэл зурагчнаар зургийг нь авахуулж загварын агентлагууд руу илгээсэн юм байна. Харин одоо охин “Prada”, “Burberry”, “Armani”, “DSquared” болон Киндер шоколадны сурталчилгаанд тоглож буй гэнэ.

Arslan.mn

3.14 настай Момока Курита (Momoka Kurita)

2016 онд Японы бартаат замын мотоциклийн тэмцээнд оролцож “Уралдааны хатан хаанаар” тодорчээ. Тэр үеэс хойш үзэсгэлэнтэй охин олонд танигдан загварын салбарт орж иржээ.

Arslan.mn

4.20 настай Лотти Мосс (Lottie Moss)

Лотти бол супер модель Кейт Моссын (Kate Moss) дүү юм. Эгч нь анх 19 насандаа “Vogue” сэтгүүлийн нүүрэнд зургаа гаргаж байсан бол Лотти 18-тайдаа гарч, эгчийнхээ амжилтыг эвджээ. Лотти 20 насандаа “L’Officiel”, “Harper’s Bazaar” сэтгүүлийн нүүрийг чимсэн бөгөөд тэр ч байтугай “Chanel”, “Victoria’s Secret”-ийн модель болж чадсан байна.

Arslan.mn

5.20 настай Лаки Блю Смит (Lucky Blue Smith)

Энэ сайхан залуу 12 настайдаа анхны загварын агентлагтаа орсон юм. Агентлаг нь түүнийг үсээ цайвар өнгөөр буд гэж зөвлөсөн гэнэ. Энэ нь ч зөв байжээ. Шар өнгийн үстэй болсноор сурталчилгаа хийх маш олон хүсэлт түүнд ирсэн юм. Өнөөдөр инстаграм хуудсыг нь ойролцоогоор гурван сая  хүн дагадаг болохоор хамгийн амжилттай залуу загвар өмсөгч гэж нэрлэж болно. Аль хэдийнэ хувцас загварын том брэндүүдийн хувцсыг өмсөж тайзнаа алхаад амжсан байна. Лаки 19 настайдаа аав болжээ. Түүний охин маш үзэсгэлэнтэй гэсэн шүү. 

Arslan.mn

6.16 настай Кайя Гербер (Kaia Gerber)

2018 оны хавар-зуны загварын долоо хоногт Кайягийн алхаагүй хувцасны брэнд гэж байхгүй. Домогт Синди Кроуфорд (Cindy Crawford)-ын охин тэрээр багаасаа л загварын ертөнцөд хөл тавих нь тодорхой болсон байлаа.

Ээж нь түүнд гайхалтай гоо үзэсгэлэн бэлэглээд зогсохгүй арвин туршлагаасаа хуваалцсан нь тодорхой.  

Arslan.mn

7.14 настай Уильям Франклин-Миллер (William Franklyn-Miller)

Тэрээр 2016 онд 12 настай байхдаа дэлхийн хамгийн царайлаг хүү гэсэн тодотголыг авч байжээ. Анх санаандгүй байдлаар твиттерт түүний зураг тархсанаар алдартай болсон гэнэ. Үүний дараа түүний инстаграм хуудсанд маш олон дагагч нэмэгджээ. Одоо инстаграмдаа нэг сая гаруй дагагчтай болсон аж. Өдгөө тэрээр алдартай брэндүүдийн зураг авалтад байнга ордог гэнэ.

Arslan.mn

8.17 настай Тилан Лина Роуз Блондо (Thylane Blondeau)

Тилан дөнгөж дөрвөн настайгаасаа моделиор ажиллаж эхэлжээ. Арван настайдаа “Vogue” сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан бөгөөд тухайн үед ихээхэн шуугиан тарьж байв. Францын иргэн тэрээр өдгөө 17 настай үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй болж,  “Сhanel”, “Dolce & Gabbana”, “L’Oréal Paris” зэрэг загварын ертөнцийн "акул"-уудтай хэдийнэ гэрээ байгуулжээ.

Arslan.mn

9.17 настай Аяк Вероника Биор (Ayak Veronica Bior)

Уганда улсын залуухан загвар өмсөгч бүсгүй “Kona” брэндийн зураг авалтанд зориулж доорх зургийг авахуулжээ. Энэ зураг нь олон нийтийн сүлжээнд маш хурдацтай тархаж одууд хүртэл түүний зургийг цахим хуудсандаа байршуулах болсон юм.  

Arslan.mn

10.Долоон настай Анастасия Князева (Anna Knyazeva)

2017 оны хамгийн хөөрхөн охиноор Анастасия охин шалгарчээ. Хоёр настайдаа хүүхдийн хувцасны  зураг авалтанд тэрээр орж байсан юм. Одоо түүний инстаграм хуудсыг ээж нь хөтлөн явуулдаг бөгөөд аль хэдийнэ  нэг сая дагагчтай болжээ. “Little Miss Aoki”, “Chobi Kids”, “Kenguru” болон  “Kia Motors” зэрэг брэндтэй тэр хамтарч ажилладаг байна.

Arslan.mn

Эх сурвалж: СААК.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58816
3 эможи

keyboard_arrow_up