COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

САХАРГҮЙ PEPSI-тэй болжээ

2018 оны 6 сарын 12

- PepsiCo хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд хувьсгал хийлээ -

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэх болж, сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгахыг зорьж байна. Үүнээс үүдэн шингэн хүнс үйлдвэрлэгч компаниуд ундаан дахь сахарын агууламжийг бууруулах арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай ч зарим талаар хэрэглэгчдээ багагүй гонсойлгож байгаа аж. Учир нь шаардлага өндөртэй өнөө үеийн хэрэглэгчид эрүүл мэнд, бие галбираа хадгалаад зогсохгүй өөрсдийн амталж дадсан "онцгой" амтаасаа хагацахыг хүсэхгүй байгаа юм.

Тэгвэл Pepsi брэндээр бидэнд хэдийн танил болсон алдарт PepsiCo International  хийжүүлсэн ундааны салбарт хувьсгал хийж, үнэнч хэрэглэгчдээ баярлуулах цоо шинэ бүтээгдэхүүн гаргажээ. Энэ бол "Илүү амт, Сахаргүй" гэсэн уриатай Pepsi Black юм.  Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, шинэ тэр тусмаа дандаа эгэл биш брэндүүдийг зах зээлд анхлан гаргадаг PepsiCo ийнхүү хийжүүлсэн ундаа чихэртэй байдаг гэх ойлголтыг бүхлээр нь өөрчиллөө.

Пэпсигийн цоо шинэ эрин үе болох Pepsi Black нь ямар ч сахаргүй, ичлэггүй учир хоолны дэглэм баригчид, тамирчид, оюуны хөдөлмөр эрхлэгчид, чихрийн шижинтэй хүмүүс гээд ерөөс сахартай "дайн зарласан" хэн бүхэнд тохиромжтой бүтээгдэхүүн болсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Түүнчлэн үйлдвэрлэгчид ундааны сахарын агууламжийг тэглэсэн ч хүмүүсийн хэрэглэж дадсан Пэпсиний сэтгэл татам амт, өвөрмөц орц найрлага өөрчлөгдөөгүй учир эрүүл бие галбираа хадгалаад зогсохгүй дуртай амтаа мэдрэхэд харшлах зүйлгүй болсныг онцлон хэлж байгаа юм.

Дашрамд дурдахад, Pepsi Black АНУ, Австрали, Европ, Хятад, Энэтхэг гэх мэт том зах зээлүүдэд нээлтээ хийсэн даруйдаа тэсрэлт хийж, борлуулалт өндөртэй байгаа талаар Америкийн санхүү, бизнесийн томоохон мэдээллийн сайт болох Business Insider мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58392
1 эможи

Зочин
2018-06-12 23:24
MONGOLD HEZEE ORIG AMT
keyboard_arrow_up