COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Интернэтгүй үед хийж болох 5 хөгжилтэй зүйлс

2018 оны 10 сарын 11

Заримдаа ямар ч WiFi-гүй, интернэтгүй болчихдог үе бид бүгдэд тохиолддог. Харамсалтай нь өнөө үед бид интернэтгүй 10 минутыг ч өнгөрүүлж чадахгүй тийм л нийгэмд амьдарч байгаа.

Найзуудтайгаа холбогдох, тоглоом тоглох, мэдээлэл авах гэх мэт бидний амьдралын ихэнхи үйл ажиллагаа нетгүй үед явдаггүй. Мэдээж хэрэг хэрэгтэй ч гэлээ хааяа интернет байхгүй байвал эсрэгээрээ эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд бидэнд ашигтай гэдгийг санаарай… Бас тийм ч уйтгартай биш:

1. Хүн шиг харилцаа үүсгэ

Мессэнжэр, чатаар харилцдаг харилцаа биш, өөд өөдөөсөө хараад бодитой харицааг үүсгэж байх хэрэгтэй. Бид чинь роботууд биш шүү дээ, нэгнийхээ сэтгэл хөдлөлийг эможигоор бус жинхнээсээ харж, хамтдаа ярилцаж уулзаж байна гэдэг чинь чатаар харилцаж байснаас илүү үр дүнтэй, ойр дотно. Оройн хоолныхоо үеэр утсандаа нүүрээ наах биш гэр бүлээрээ харилцаа үүсгэж бай, бяцхан яриа хүртэл бие биенийхээ талаар илүү ихийг мэдэж, дотносоход хичнээн тустай гэж санана.

2. Бүтээлч зүйлс хий

Заримдаа сошиал ертөнцөд биш өөрийн гараар ямар нэг зүйлсийг бүтээж сууна гэдэг чинь бяцхан аз жаргал шүү дээ. Амралтын өдрөөр гэртээ хэвтэж байхаар гарч номын дэлгүүр ор, шинэ дэвтэр дээр өдрийн тэмдэглэлээ хөтөл, дарж байсан зургуудаараа дурсамжтай DIY альбум хийх гэх мэт жижигхэн бүтээлч зүйлсийг бүтээж бай. Амьдрал гэдэг чинь “бодитой” байх тусмаа илүү сайхан.

3. Чадвараа хөгжүүл

Хүн бүр нэг авьяастай төрдөг гэж би хэлдэг дээ. Яг түүн шиг, өдөр бүр өөрт байдаг тэр илрээгүй үнэт авьяасдаа цаг гаргаад хөгжүүлж байх хэрэгтэй. Эхэндээ залхуутай санагдана, гэхдээ хийх тусам, ахиж дэвших тусам чи өөрийгөө чадвартай мундаг баатар гэдгээ мэдэрч эхэлнэ шд. Эсвэл огт чадахгүй ч гэсэн сурмаар санагддаг байсан тэр нэг зүйлээ атгаад авч болно.

4. Төлөвлөх

Надад нэг зузаан шар дэвтэр байдгын. Хааяа уйдсан эсвэл өөрийгөө сатааруулмаар үедээ түүнийгээ гаргаж ирээд л ирэх долоо хоног, ирэх сараа, ирэх жилээ төлөвлөж бичнэ. Дөнгөж саяхан өнгөрсөн сард юу сурсан мэдсэнээ бас бичнэ. Тэгээд л бас зүгээр бичихгүй өнгө өнгийн балаар гоёно, янз бүрийн юмаар чимэглэнэ, зурна. Унших номнуудаа, ирээдүйд аялах газруудаа хүртэл төлөвлөчихдөг гээд л бодчих. Зүгээр л бичвэл уйтгартай учраас заавал чимэглэж өнгө алагласан гоё “царайлаг” болгохоор огт уйдахгүй, эсрэгээрээ хөгжилтэй.. Англиар бол үүнийг Bullet Journaling гэнэ.

Poetry: you are to live (suicide prevention piece) by noor unnahar // art journal ideas inspiration, new blog post, creativity lifestyle bloggers, poem words quotes inspiring, journaling, Tumblr aesthetics instagram photography flatlay fairy lights, diy crafts for teens college students, notebook, Pakistani writers of color, creative work, bookstagram, excerpt, insta poets, mixed media scrapbooking, aesthetically pleasing //:

5. Захидал бичих

Нэг удаа би найзаасаа бид мессенжэрээр биш цаасан дээр өөрийн гараар бичсэн захидлаар харилцдаг байсан бол гоё байхгууюу гэж сонсож байсан юм. Нээрээ л өөрийн гараар сэтгэл гарган бичсэн захидалд хэн дургүйцэх билээ дээ? Дээр үеийнх шиг нууцхан захидлууд цүнхнээсээ олоод л, эсвэл шуудангаар ирвэл баярлаж доглоод л тэднийгээ хадгалж байсан шиг одоо ч гэсэн яг ингэж захидал хүлээж авахийг хүсч байдаг хүмүүс надаас эхлээд зөндөө л байгаа. Тиймээс зав гарган гэр бүлдээ, найзууддаа талархаж явдгаа захидлаар илэрхийлвэл тэд чинь ямар их баярлана гэж санана!

Эцэст нь гэж хэлэхэд интернэт байхгүй байсан ч бидний амьдрал үргэлжилнэ. Интернэтээс бус бодит амьдралаасаа аз жаргалтай мөчүүдийг нь алдалгүй мэдрээрэй. ️

Эх сурвалж: JOY.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58379
5 эможи

keyboard_arrow_up