COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

YouTube 8.3 сая видеог вэбсайтаасаа авч хаялаа

2018 оны 4 сарын 25

Холбоотой Зураг

Видео сайтаасаа авч хаясан видеонуудын нийт тоо бүхий статистикийг YouTube анх удаа нийтэллээ. Уг арга хэмжээ нь тус компани сурталчилгаа өрнүүлэгч, зохицуулах байгууллагуудын шаардлагад нийцүүлэн зохисгүй контентуудыг шуурхай устгахаар чармайж буйг нотлов. Террорист контент, бусдыг ялгаварлан гадуурхсан үг хэллэг, хүүхэд оролцуулсан бэлгийн эрээ цээргүй дүрс бичлэг бүхий видео платформ өнгөрсөн онд шүүмжлэлийн бай болсон юм. Ийм видео контент голдуу алдартай брэндүүдийн сурталчилгааны хажууд байрладаг. Мягмар гарагт нийтэлсэн статистикаас үзвэл YouTube компани 2017 оны 12 дугаар сар хүртэл гурван сарын хугацаанд 8.3 сая ийм төрлийн видео бичлэгийг зайлуулжээ. Авч хаясан бичлэгийн 80 гаруй хувийг хүн бус, машинаар тодорхойлсон нь YouTube зохисгүй контентоо зайлуулахдаа машин суралцахуйн алгоритмд тулгуурлаж буйг харууллаа. 

Google компани өнгөрсөн оны эцэс гэхэд 10 мянга гаруй хүнийг модератораар хөлсөлж ажиллуулахаа урьд нь мэдэгдсэн. Үүнээс хэд нь YouTube-ийн видео контент хариуцахыг тус компани тодорхой заагаагүй. Сошиал медиа компаниуд ажиллуулж буй платформдоо тогтмол идэвхтэй зохицуулалт бий болгох ёстой гэсэн шаардлагыг хэрэглэгчдээс тавих нь ихэссэн. Үүнтэй уялдан YouTube хэрэглэгчдийн ихэвчлэн зохисгүй хэмээн ангилдаг ислам сүсэгтнүүдийн мөргөл зэрэг хууль ёсны контентыг санамсаргүй авч хаях эрсдэл үүсээд байна.

Сошиал медиа компаниуд алан хядагч нартай холбоо бүхий контентыг эрх баригчдын анхааруулгаас хойш нэг цагийн дотор вэбсайтаасаа авч хаях шаардлагыг Европын холбоо өнгөрсөн сард тавьсан юм. Европын холбоо нь зургадугаар сараас террорист агуулгатай пост, видеоны мэдээллийг эрх баригчдад дамжуулж байх саналыг сошиал мэдээллийн платформуудад тавиад байна. 

Одоогоор YouTube нь зэвсэгт экстремизм гэж тодорхойлогдсон видео материалын 70 хувийг найман цагт багтаан зайлуулж байна. Мөн сайтад байршиж буй видео контентын зохицуулалтын статистик тайлангаа улирал тутам нийтлэхээ YouTube мэдэгдсэн. Видео бичлэгийн доор хэрэглэгчдээс оруулдаг тайлбар, тэмдэглээтэй контентыг хэр шуурхай зайлуулсан тухай мэдээлэл уг статистикт багтана. 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
56471
2 эможи

keyboard_arrow_up