COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

”Папараци” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

2018 оны 4 сарын 24

”Папараци” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлааЭрхэм уншигч та бүхэндээ шинэ, содон мэдээллээр дүүрэн Папарацци сэтгүүлийн шинэхэн дугаарыг өргөн барьж байна. Сар тутамд хэвлэгддэг сэтгүүлийн маань энэ дугаарын онцлох хүн поп хатагтай Сарантуяа юм. Зууны манлайн нэг өдрийг зургаар баяжуулсан өдрөөр та ч хамт аялаарай. Өдөржин амжуулдаг ажлуудыг нь өнжин сурвалжилсныг үзээрэй. Зохиолын дууны жаахан ханхүү Бат-Энэрэл, Гавьяат жүжигчин Батсүх нарын цахим ертөнцөд дэгдээсэн маргаан эцэслэж буйг бид хөдөлшгүй баталлаа. “Нандин цомог” буландаа Ардын уран зохиолч Э.Оюун гуайн амьдарлын агшнуудыг эргэж хуваалцлаа. Хангалуун амьдралтай Ундармаа, халуухан бүсгүй Ука нарын хаана ч гараагүй зургуудыг үзээрэй. Оросын зөн билэгч Елена Голуновагийн ярилцлага танд нэгийг бодогдуулах биз ээ. Хамба лам Ч.Дамбажавын 72 насны ой нэн хүндэтгэлтэй болсныг эндээс л харна. ЭмСиЭс Оджаргал, ерөнхийлөгчийн зөвлөх ухаалаг бүсгүйчүүдийг ч овоо хараандаа авлаа. Алтан дорнодын Ариунболд хандалтаараа тэргүүлж буй “Тоонот” продюссер билээ. Үзэгчдийг байлдан дагуулж, эх нутгаараа омогших сэдлийг төрүүлж буй уг клип хэрхэн бүтсэн тухай уншаарай. Оскар 2018 наадмын хамгийн тансаг дүрслэлүүд манай хуудсанд буулаа. Эргэж уулзахдаа олон сонинтой байхаа амлая. Эрхэм танд амжилт хүсье.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56407
0 эможи

keyboard_arrow_up