7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
04 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Меган Марклын хуримын өмнөх дэглэм ба фитнесс дасгалууд

админ
2018 оны 4 сарын 16

Хунтайжийн сүйт бүсгүй хэрхэн биеийн галбираа хадгалж байна вэ?

Меган Марклын хуримын өмнөх дэглэм ба фитнесс дасгалууд

Тун удахгүй жүжигчин Меган Маркл Их Британийн хунтайж Харритай гэрлэж, хатан хааны гэр бүлийн гишүүн болно. Дэлхийн хэвлэл мэдээллийнхэн тэдний энэхүү сүр дуулиантай хуримыг ойролцоогоор хоёр тэрбум хүн шууд дамжуулалтаар үзнэ гэсэн тооцооллыг гаргаад байгаа юм. Тэгвэл дэлхий нийтийн анхаарлын төвд байх нь цаг үргэлж төгс харагдах шаардлагатай болно гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Азаар Меган Маркл удаан хугацааны турш хэрэгжүүлж байгаа өөрийн гэсэн тогтсон хоолны дэглэм ба дасгалын хөтөлбөртэй гэнэ. Ингээд хуримын өмнөх үймээн дунд Меган Маркл биеийн галбираа хэрхэн хадгалж байгаа талаар Harper's Bazaar сэтгүүл дэлгэсэн байна.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн дээр суурилсан хоолны дэглэм

Меган Марклын хуримын өмнөх дэглэм ба фитнесс дасгалууд (фото 1)

Меган Маркл ихэвчлэн илчлэг багатай, эслэг өндөртэй ургамлын гаралтай хоол хүнс иддэг гэдгээ Suits цувралын зураг авалтын үеэр мэдэгдэж байсан юм. Гэхдээ мэдээж тэрээр хааяа нэг зайрмаг, шарсан төмс идэж, дарс ууж, өөрийгөө баярлуулдаг гэнэ. "Би ажлын өдрүүдэд цагаан хоол идэхийг хичээдэг. Харин амралтын өдрүүдэд хоолны тал дээр илүү уян хатан болдог шүү. Миний хувьд энэ нь ямар нэгэн дэглэм биш харин амьдралын хэв маяг юм" гэж Хунтайж Харригийн ирээдүйн гэргий ярьжээ. Меганы хувьд төгс өглөөний хоол нь хөлдөөсөн нэрс жимс агуулсан, ванильтай шэйк гэнэ. Харин өдрийн хоолонд тэрээр "Нисуаз" салат, ямааны бяслаг, франц талх идэж, хундаг розе уудаг аж. Оройн зоогонд Меган далайн гаралтай бүтээгдэхүүнтэй паста яаралгүй идэж, өөрийн дуртай "Негрони" коктейлийг таашаадаг байна. Түүнчлэн Меган "Би бүхэл өдрийн турш шарсан төмс, пицца идэж чадна. Би нүүрс усанд үнэхээр дуртай. Ер нь нүүрс усанд дургүй хүн гэж хаана байна?" хэмээн хуваалцсан юм.

Меган Марклын хөргөгчинд үргэлж хумус, лууван, ногооны шүүс, бүйлсний сүү, чиа үртэй пуддинг (тэр үүнийг долоо хоног бүр бэлтгэдэг) байдаг. "Би хоол хийх үнэхээр дуртай. Харин аялах хугацаандаа би ихэвчлэн зочид буудлаасаа хоол захиалж иддэг. Өндөг, авокадотай шарсан талх захиалах өндөр магадлалтай" гэж тэрээр хэлжээ.

Фитнесс хөтөлбөр

Меган Марклын хуримын өмнөх дэглэм ба фитнесс дасгалууд (фото 2)

Меган үргэлж гайхалтай гоолиг галбиртай байдаг нь олон хүний анхаарлыг татдаг. Тэрээр фитнесс хөтөлбөрийнхөө талаар "Миний ээж йогийн багш учраас фитнесст дурлах шалтгаан бүр цусанд минь бий. Надад маш эрчимтэй дасгалууд тэр дундаа виньяса йогоор хичээллэх үнэхээр таалагддаг" хэмээн дурджээ. Мөн хунтайж Харригийн сүйт бүсгүй пилатес ба гүйлтээр хичээллэж биеийн галбираа хадгалдаг гэнэ. Тэрээр "Гүйлтээр хичээллэх нь миний хувьд бясалгалтай адил зүйл. Учир нь гүйснээр бодлоо цэгцэлж чаддаг" гэж Меган хуваалцжээ.

Меган Марклын хуримын өмнөх дэглэм ба фитнесс дасгалууд (фото 3)

Эх сурвалж: buro247.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56132
1 эможи
keyboard_arrow_up