COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НОЁН БОНДГОРЫН ДУУЧИН ГЭРГИЙТЭЙ ТАНИЛЦ

2018 оны 3 сарын 22

Монгол улсын эх үрсийн элч дуучин ноён Бондгор та бидний чихэнд биш зүрхэнд аав ээж, анд найз, хайр сэтгэл, амжилт бүтээл, хүүхдийн тухай, амьдрал гээд бодит амьдралд ойрхон уран бүтээлүүдийг дуулснаар урлагийнхны дундаас ялгардаг билээ. Мөн өвөрмөц бондгор төрх, содон монгол имиж гээд олон зүйлээрээ илүүрхдэг дуучин маань ухааны илүүгээ хүртэл харуулсаар явна. Урлагын хүн байна гэдэг олны танил од болно гэдэг ард олондоо ихэрхэх шагнал тэмдэг горилох, нэр алдарт сагах биш ард иргэддээ сайн сайхныг уриалж зөв зүйлрүү дагуулж манлайлагч байх ёстойг тодоор харуулж явдаг уран бүтээлч юм. Тэрээр  уран бүтээлээлүүдээ хийхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байдгын нэг нь  сар шинийн баярын үеэр өрх толгойлсон болон настан буурал 21 ээжүүдэд монгол дээлээр бэлэг барьсан бол энэ удаа шинэхэн уран бүтээлээрээ үзэгч түмэндээ  бэлэг барив. Энэхүү уран бүтээлийн хувьд гэргий Б.Золзаяатайгаа хамтарч  монголын сайхан хосууддаа зориулж хийсэн нь  онцлог болжээ. . " Жаргалтай хосын харц"  гэх гэгээн хайрын дууг өлгийдөд аваад буй дуучин маань тун удахгүй дуугаа клипжүүлж олон түмэндээ хүргэх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55209
1 эможи
keyboard_arrow_up