COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АЗТАЙ ХҮМҮҮС бусдаас юугаараа өөр байдаг вэ?

2018 оны 3 сарын 22

Arslan.mn

Ихэнхи хүмүүс өөрийн амжилтгүй байдлаа тайлбарлахдаа азгүй байдалтай холбож үздэг. Гэтэл зарим нэг хүмүүс нь бусдаас огт ялгарахгүй хэрнээ маш их азтай байдаг. Яагаад ч юм аз үргэлж тэдний талд байдаг байна. Харин эрдэмтэд аз сохор байдаг бөгөөд азтай байх нь тухайн хүнээсээ л шалтгаална гэжээ. Ингээд хэд хэдэн судалгааны үр дүнд эрдэмтэд азтай хүмүүс бусдаас юугаараа өөр байдаг болохыг олжээ

Эрдэмтэд азтай хүмүүс бусдаас юугаараа өөр байдаг болохыг судалгаагаар тогтоожээ

1. Өөрийгөө азтай хэмээн итгэх

“Азыг нэгэн араншин хэмээн хүлээн авах хэрэгтэй бөгөөд ямар нэгэн зүйлд эргэлзэлгүйгээр шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн Ричард Уайзман хэлсэн байна

Энэ бодлын үр дүнг Калифорнийн Их сургуулийн багш Майя Янг батласан ажээ. Өөрийгөө азтай гэж боддог оюутнууд өөрийгөө азгүй гэж боддог оюутнуудаас илүү хүнд даалгаварыг даана авч амжилттай биелүүлж амжилтанд хүрдэг байсан байна

Өөрийгөө азтай хэмээн итгэх

2. Сайн, муу бүх үйл явдлыг дүгнэх

Уайзман судалгаанд оролцогчдоос дараах асуултыг асуужээ. “Таныг банкинд байх үед дээрэмчид банк руу довтлож таны гарыг буудсан байна. Та үүнийг азтай явдалд тооцох уу, азгүй явдалд тооцох уу?

Үргэлж азгүй байдаг хүмүүс нь үүнийг азгүй явдал гэж дүгнэсэн аж. Харин өөрийгөө азтайд тооцдог хүмүүс нь “Мэдээж аз таарсан байна шүү дээ. Тэд толгой руу ч буудах магадлалтай байсан” гэсэн хариултыг өгсөн байна.

Та ч гэсэн дараах асуултанд хариулаад өөрийгөө шалгаж болох юм. “Долоон удаа үхэл, амьдралын ирмэг дээр байсан ч амьд гарсан хүнийг та азтай хүн гэж үзэх үү? Азгүй хүн гэж үзэх үү? Үнэн хэрэгтээ ийм хүн байдаг бөгөөд тэрээр Сербийн хөгжмийн багш Фране Селанк юм. Гэхдээ тэр өөрийгөө дэлхийн хамгийн азтай хүн гэж үздэг байна. Тэрээр хэд хэдэн удаа галт тэрэгний осол, автомашины осолд орж байсан бөгөөд нэг удаа нисэж байсан онгоцноос хүртэл унаж байжээ. Харин Фране нэг удаа сугалаа худалдан авснаар 600 мянган фунт хожсон байна. Энэ азтай явдал биш гэж үү?

Хүн бүрт л азгүй зүйл тохиолддог бөгөөд аливаа асуудлыг эерэгээр харж чаддаг хүн энэ азгүй явдлаа азтай явдал мэтээр хүлээн авдаг байна. Энэ ирээдүй рүү зоригтой алхахад тусалдаг.

Азгүй зүйл тохиолдсоны дараа “Энэ нөхцлөөс би ямар сургамж авав? Нөхцөл байдлыг хэрхэн өөрт ашигтай байдлаар эргүүлэх үү?” хэмээн бодох хэрэгтэй.

Сайн, муу бүх үйл явдлыг дүгнэх

3. Гэнэтийн боломжуудыг ашиглаж чаддаг

Хартфордширын их сургуулийн сэтгэл судлалын профессор Ричард Уайзман (Richard Wiseman) өөрийгөө азтай болон азгүй гэж боддог 400 хүнийг олж 10 жилийн турш судалгаа хийсэн бөгөөд энэ судалгааныхаа үр дүнгийн талаар “The Luck Factor” хэмээх номыг бичсэн байна. Түүний хэлж байгаагаар азтай, азгүй хүн гэж байдаггүй бөгөөд зүгээр л боломжийг ашиглаж чаддаг хүмүүс гэж байдаг гэнэ

Профессор судалгаанд оролцогчдыг сонин дээрх зурагны тоог тоолохыг санал болгосон байна. Өөрийгөө азгүй гэж боддог хүмүүс 2 минут зарцуулсан бол, азтай гэж боддог хүмүүс хэдхэн секунд зарцуулсан ажээ. Учир нь сонингийн 2-р хуудасны гарчиг дээр “Үүнийг тоолохоо боль. Энд 43зураг бий” гэсэн байжээ. Азтай хүмүүс нь энэхүү гарчгийг шууд олж харсан учир хурдан тоолж чадсан байна

Гэнэтийн боломжуудыг ашиглаж чаддаг

4. Ямагт шинэ зүйл оролддог

Ричард Уайзман нэгэн хэвийн зүйлээс татгалзаж, үргэлж шинийг эрэлхийлж байхыг санал болгож байгаа гэнэ.

Аливаа зүйлийг шинэлэг аргаар хийж, шинэ зүйл оролдож үзэх

Харилцаж буй хүмүүсийнхээ хүрээг өөрчлөх

Жишээлбэл: Тэрээр өөрийн шавь нарыгаа үдэшлэгийн үеэр танидаг хүмүүстэйгээ харьцахгүй, харин тодорхой өнгийн хувцастай хүмүүстэй харьцаж танилцах хэрэгтэй гэсэн байна.

Сэтгэл судлалын профессор Филипп Габийе мөн хэдий чинээ олон танилтай байна төдий чинээ азтай тохиолдол их байх болно гэж үзсэн байна. Зүгээр л бусдад эелдэг хандаж, анхааралтай байхад тэд танд мөн дараах байдлаар хариу өгнө гэж тэрээр хэлжээ.

Ямагт шинэ зүйл оролддог

5. Сахиус ашиглах

2010 онд Кельнскийн Их Сургуулийн эрдэмтэд нэгэн туршилтыг явуулсан байна. Тэд бөмбөг шидэж нүх рүү онох тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд эхний хэсэг оюутнуудад олон удаа амжилттай онож байсан бөмбөгийг, харин хоёрдугаар хэсэгт энгийн бөмбөг өгсөн байна. Үүний үр дүнд нэгдүгээр багийнхан 36%-иар илүү амжилт гаргажээ.

Харин бас нэгэн туршилтанд оюутнуудыг өөрийн сахиусаа авч орохыг санал болгосон бөгөөд сахиусны зургийг нь дарахын тулд сахиусыг хураан авчээ. Ингээд тэдэнд сэтгэхүйн тест хийхийг санал болгосон байна. Нэгдүгээр хэсэг оюутнуудын сахиусыг буцаан өгч, харин хоёрдугаар хэсэг оюутнуудын сахиусыг даалгаварыг гүйцэтгэснийхэн дараа өгнө гэж хэлжээ. Энэ тохиолдолд мөн л нэгдүгээр хэсгийнхэн дахин илүү амжилт гаргажээ.

Үүнээс харахад сахиус нь оюутнуудад илүү өөртөө итгэх итгэлийг нэмж, өөрийгөө тайван байлгахад туслаж, даалгаварыг хангалттай сайн хийхэд тусалдаг болохыг батласан байна.

Сахиус ашиглах

6. Бусдын дэмжлэг маш чухал

Бас нэгэн туршилтан дээр оюутнууд 36 жижиг бөмбөлөгийг 36 ширхэг нүх рүү оруулах ёстой байсан байна. Дасгалжуулагч нь илүү их дэмжиж байсан багийнхан даалгаварыг илүү хурдан гүйцэтгэжээ

Амьдралдаа үргэлж гомдоллодоггүй, эерэг үзэлтэй, азтай, эерэг энергитэй хүнтэй харьцаж байх хэрэгтэй

Аз бол бидний бодол, бидний төсөөлөл учир өөрийгөө үргэлж азтай байна хэмээн бодож, асуудлыг шийдвэрлэж, зөв оновчтой шийдвэрийг гаргаж байх хэрэгтэй. Хаалга бүр шинэ боломж байдаг тул шинэ хаалганы үүдийг үргэлж нээж байгаарай

Бусдын дэмжлэг маш чухал

Эх сурвалж: IBOOK.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
3
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55177
9 эможи
keyboard_arrow_up