МЭДҮҮШТЭЙ: Мөнхийн ус уусан эмэгтэйчүүдийн нууцаас
Интернет ертөнцөд Тайваний нэгэн гэр бүлийн зураг шуугиулж амжаад байгаа билээ. Эдгээр гэр бүлийн гишүүд хэзээ ч хөгширдөггүй гэдгээрээ алдартай. Чөтгөр шуламсад сүнсээ худалдагдаад ийм залуухан байгаа гэж атаархсан хүмүүс хэлэх нь ч бий. Өөрсдийнхөө насан дээр үеийнхээсээ 10, 20 насаар залуухан харагдаж болно гэж үү? Гайхалтай л юм.
Люр Хью 41 настай интерьер дизайнер мэргэжилтэй. Тэрээр анх үеийнхнээсээ залуухан харагдаг гэдгээрээ цахим ертөнцөд алдаршиж эхэлсэн байна. Мөн түүнд үеийнхнээсээ залуухан харагдаг хоёр дүү нь цахим ертөнцийн уншигчдыг ангайлгаж орхисон.
Тайлбар: Люр Хью 41 настай, Шарон 36 настай, ФейФей 40 настай.
Тэд нарын ээж 63 настай зарим хүмүүс 30 настай гэж эндүүрэх тохиолдол олон байдаг. Харин аав нь 72 настай хэрнээ мөн л адил үеийнхнээсээ залуухан харагдаж чаддаг гэнэ шүү.
Гэр бүлийн гоо сайхны нууц нь махан төрлийн зүйл иддэггүй харин ногоогоор хоол хийж иддэг байна мөн чихэрлэг зүйлс идэж, уухаас татгалздаг бөгөөд цэвэр усыг хэрэглээндээ заншсаар иржээ.
Люр Хьюгийн дүү Фейфей нь 40 настай бөгөөд хөөрхөн хоёр хүүхдийн ээж юм байна. Гадуур хүүхдүүдтэйгээ хамт зугаалахад хүмүүс эгч нь гэж хардаг гэнэ шүү.
Хамгийн бага дүү Шарон Тайваний алдартай модель гэгдэг бөгөөд одоогоор залуухан харагдах хүсэлтэй охид бүсгүйчүүддээ зориулан өөрийн гэсэн салоноо нээсэн байна.
Мөнхийн ус уусан мэт залуухан харагдаж байна.
Тайлбар: 40 настай Фейфейгийн хамтаар
Зүүнээс баруун тийшээ: Люр 41 настай, Фейфей 40 настай мөн Шарон 36 настай
41 настай Люрын зургуудаас
Эх сурвалж: expresso
|