COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Онцлох уран бүтээлч: Дэлхий нийтийг доргиож буй орос DJ

2018 оны 3 сарын 20

Arslan.mn

Орос улсаас төрөн гарч европыг байлдан дагуулж байгаа авьяаслаг нэгэн DJ бүсгүйг  энэ удаад онцлохоор шийдлээ. Анх Америкийн W сэтгүүл түүнийг онцолж ярилцлага хийж байхад анх түүнийг харж хөгжмийг нь сонсож байлаа. Эдгээр өдрүүдэд дэлхийн хувцас загварт гудамжны хэв маяг давамгайлж байна тэр ч утгаараа оросын залуу дизайнеруудын ур ухаан урласан хувцас ч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж Орос орны залуусын хэв маягийг олон орны залуус сонирхон судлах болжээ, гэвч орос орны үсрэнгүй хөгжил зөвхөн цэрэг арми болон хувцас загвараар хязгаарлагдахгүй юм. Хөгжмийн салбарт ч гэсэн дэлхийд толгой цохих Нина шиг олон хүмүүс байгаа бөгөөд бид тэр олон хүнээс DJ Нина Кравицыг онцлон сонгож авлаа.

Arslan.mn

DJ гэхээр таны санаанд хэн бууж байна? Зедд, Калвин Харрис мэтийн хүмүүс уу? Тэгвэл Нина тэднээс арай өөр урсгалаар тоглодог бөгөөд нийтийн дур сонирхолд нийцсэн байдаг л нэг уйтгартай хөгжим гэхээс илүү шинийг эрэлхийлж зорьж ажилладаг нь түүнийг энэ салбарын бусад уран бүтээлчдээс ялгаруулж чаддаг юм.

Төрөлх нутаг орос орондоо байх нь тун ховор ба жилийн ихэнх өдрийг Нина Европ болон Америкийн томоохон хотуудаар аялж томоохон шөнийн клубд тоглолт хийж өнгөрөөдөг байна. Ээнэ амьдралдаа Нина үнэхээр сэтгэл хангалуун байдаг бөгөөд энэ талаараа ам нээхдээ: “Үнэхээр сайхан байдаг өөр өөр газар очиж хүн бүрт хөгжмийн эрх чөлөөг мэдрүүлнэ гэдэг хамгийн сайхан ажил гэж боддог.” хэмээжээ.Түүний ярилцлагыг уншаад сууж байхдаа тоглодог хөгжмийг нь сонсоод сууж байлаа. Үнэхээр бусдаас өөр өмнө нь хэзээ ч амталж байгаагүй тийм нэг төрөл жанр байсан шүү.

Arslan.mn

  • Таны бодлоор шилдэг уран бүтээлч болоход нөлөөлдөг хамгийн чухал зүйл юу вэ?

-Зоригтой байх, айдасгүй байх, айж байсан ч түүнийгээ нууж чаддаг байх гэх мэт…

  • Хөгжим гэж юу вэ? Хөгжим юуг төлөөлж байдаг вэ?

-Хөгжим гэдэг бол таны дотоод хүнийг харуулж байдаг толь гэж би ойлгодог. Тийм шүү таны дотоод мэдрэмжийг шууд утгаар нь гадагшлуулж бусдад түгээдэг хэрэгсэл гэх юм уу?

  • TECHNO  гэдэг зүйлийг та тайлбарлаач?

-Гайхалтай түүхийн үнэт зүйл, хүмүүсийн мэдрэмж хүсэл сонирхлоо илэрхийлэх төгс арга ухаан, энэ бол ямар ч элсэн чихэр чамин амт нэмээгүй цэвэр урлагийн илэрхийлэмж.

  • Та өөрийнхөө дуугаралт хөгжмийг тайлбарлавал?

-Миний хөгжим нэг бол тухайн үеийн хэмнэлтэй таардаг, үгүй бол огт юутай ч таардаггүй. Ер нь бол би шинэ бүтээл хийхдээ олон юм бодоод байдаггүй. Тухайн үед юу санагдаж байна, би юу мэдэрч байна түүгээрээ хийдэг. Тийм болохоор энэ чинь нийтийн хэрэгцээнд зориулагдсан хөгжим биш болж байгаа юм.

Arslan.mn

  • Трип нэртэй хөгжмийн лабель таны ямар утга агууламжтай юуг хүнд хүргэхийг зорьдог юм вэ?

-Трип бол ямар нэг урсгал тухайн үеийн хөгжмийн трендээс маш хол зүйл хэдий жижигхэн ч гэсэн энэ бол цоо шинэ хөгжмийн урсгал. Энэ бол энэ зун хит болоод, дараа зун хуучирдаг хэв маяг биш. Энэ бол DJ бүрийн хийж чаддаг дуугаралт биш энэ бол тэс өөр илэрхийлэмж та бүхэн туршаад үзэх хэрэгтэй.

  • Тэгвэл бид ирээдүйд трипээс юу хүлээж болох вэ?

-Хэзээ ч мэдэрч байгаагүй гайхалтай дуугаралт

Arslan.mn

Европт хамгийн тренд болж байгаа DJ бүсгүй ийнхүү өөрийн дотоод ертөнцийн тухай ярьжээ. Хамгийн том фестиваль хамгийн үнэтэй бааранд тоглодог энэ бүсгүйн хөгжмийг сонсоод үнэхээр биширснээ нуух юун. Та бүгд ч гэсэн яагаад туршаад үзэж болохгүй гэж? Бид чинь дэлхийн залуусын сонсож хэрэглэж байгаа зүйлсээс хоцорч болохгүй шүү дээ. Тиймдээ ч EXPRESSO энэ удаад та бүхний хөгжмийн сонголтод арай өөр хэв маяг оруулж өгч чадсан болов уу гэж найдаж байна.

Эх сурвалж: expresso
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55110
0 эможи
keyboard_arrow_up