COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хавар аялахад тохиромжтой таван хот

2020 оны 3 сарын 01

АМСТЕРДАМ, НИДЕРЛАНД-н зурган илэрц

АМСТЕРДАМ, НИДЕРЛАНД

Японд хаврын улиралд сакура цэцэглэдэг бол  Нидерландад алтанзул цэцэглэж буй талбайг та өөрийн нүдээр харах боломжтой.  Дөрөв болон тавдугаар сар Нидерланд улсад аялах хамгийн тохиромжтой үе юм. Харин дөрөвдүгээр сарын 23-ны үед та алтанзул цэцгийн фестивальд оролцох боломжтой. Европын хамгийн алдартай цэцэрлэгт хүрээлэн бол Нидерландад орших Кекенхоф юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд 4.5 сая цэцэг ургадаг бөгөөд жил бүр 900 мянган жуулчид зочилдог аж.
СИГНАХИ-н зурган илэрц

СИГНАХИ, ГҮРЖ

Гүржийн хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг бол Кахет бүсэд орших Сигнахи хэмээх жижиг хот юм. "Хайрын хот" хэмээн нэрлэгддэг энэ хотод хосууд хаврын эхэн сард очиж, бичиг баримтгүй байсан ч урьдчилаад гэрлэлтээ бүртгүүлэх боломжтой байдаг аж. Үзэсгэлэнт Хатан хаан Тамарын амьдралын түүхийг сонсонгоо дарс шимж, хотын гудамжаар зугаалах нь уйдамтгай жуулчдын сонирхлыг хэзээд татдаг. Сигнахи хотоос 50 км-ын зайд эртний Некреси сүм бий. Энэ сүмд Гүржийн хамгийн амттай ус байдаг. Мөн Гремиин хана, ойролцоох нутагт томоохон хоёр хот болох “Кварели” болон “Телави”, “Лагодех” дархан цаазат газар гэхчлэн Гүржийн байгалийн үзэсгэлэнт газрууд олноор оршдог байна.

ЛОНДОН, АНГЛИ-н зурган илэрц

ЛОНДОН, АНГЛИ

Хэдийгээр Англи бороотой, манантай байх ч хаврын цэцэгсийн уур амьсгалыг нь шагшин биширдэг хүн цөөнгүй. Хаврын улиралд Лондон хот илүү үзэсгэлэнтэй болон хувирдаг.

Манант Альбионы нэг гайхамшиг бол цэцэглэж буй яргуй. Энэ үед яргуй өөрийн цагаан, шар, нил ягаан нахиагаа хаядаг  бөгөөд Лондонгийн бүх цэцэрлэгт хүрээлэнд ургадаг. Зарим жуулчид болон хотын иргэд дуу чимээнээс түр салах, хаврын урин дулаан улирлын угтах гэж Лондонгийн баруун өмнөд зүгт аялж, яргуйн талбайг харан баясдаг гэнэ.

НИЦЦА, ФРАНЦ-н зурган илэрц
НИЦЦА, ФРАНЦ

Хавар бол хайрыг бэлгэдэж, байгаль дэлхий сэргэдэг улирал. Харин францчуудын хувьд хулууны баярын улирал. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлээр Ницца хотод хулуунд зориулсан фестиваль болдог. Чимэглэсэн, будсан гээд хулуугаар хийж болох төрөл бүрийн зүйлсээр энэ хотыг бараг бүхэлд нь чимэглэдэг. Ницца хотын булан бүрт хулуугаар хийсэн эд зүйлс, гоёл чимэглэл, хоол ундтай тааралдах бөгөөд уламжлалт оркестрийн найрал хөгжмийг сонсох боломжтой. Далайн уур амьсгалыг мэдэрч,  Кур-Солей талбайн цэцэгсийн үзэсгэлэнг сонирхох зугаалга нь хаврын улирлыг цоо шинээр мэдрэх боломж юм.


УГЛИЧ, ОРОС

Оросуудын хувьд урин дулаан хаврын бэлгэдэл нь Шар тосны баяр юм. Шар тосны баяр хаврын эхэн сард тохиодог. Энэ үеэр Оросын түүх, уламжлал, соёлтой гүнзгий танилцах боломжтой. Волга голын эрэг дагуу орших Углич хотод эртний сүм хийд, худалдаачдын гудамж, музей болон сонирхолтой үзэсгэлэнт газрууд байдаг. Хамгийн гол нь энэ хотод зочилсноор тав тух, амар амгаланг мэдрэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54738
1 эможи

Зочин
2020-03-01 18:01
Бүгд kорона гарсан газрууд байна даа. Иймэрхүү реkламаа жаахан байзнавал яасан юм бэ. Нүд улаан, мөнгө цагаан гэж.
keyboard_arrow_up