COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хэдэн насандаа жирэмсэлбэл IQ өндөртэй хүүхэд төрүүлэх вэ

2018 оны 2 сарын 27

Arslan.mn

Эмэгтэй хүний эх болдог нас хүүхдийн оюун ухаанд шууд нөлөөлж, ээж нь нас ахимаг байх тусам хүүхэд нь ухаантай гардагийг Британийн эрдэмтэд судалгааныхаа явцад тогтоожээ.

Тэд 176 айлын хүүхдүүдийн оюуны чадварыг бараг 11 жилийн турш судалсан байна. Ингэснээр 16-22 насны эхээс төрсөн өсвөр насныхан IQ-гийн өндөр үзүүлэлтээрээ гойд ялгардаггүй гэсэн дүгнэлтийг тэд хийжээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ нь эрт жирэмслэлт (орчин үеийн хэмжүүрээр барагцаалвал 25 хүртлэх нас) төлөвлөгдсөн байх нь цөөн учир, эмэгтэйчүүд төрөхийн өмнөх их стресст ордогтой холбоотой гэнэ. Чухамхүү ирээдүйн эхийн сэтгэл санааны хямрал нь ургийн оюуны хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.

Эмэгтэй хүн жаахан насжсан байвал, жирэмслэлт илүү тайван хэвийн байдаг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

Энэ үүднээс хүүхэд төрүүлэх хамгийн зохистой нас нь 27 нас юм. Статистикийн тоо баримтаас үзвэл, 27 болон үүнээс ахимаг эмэгтэйчүүд 18 хувьд нь л жирэмслэлтэй холбоотой сэтгэл санааны хямралд ордог ажээ. Тийнхүү  27 наснаас хойш эмэгтэй хүнд ухаантай хүүхэд төрүүлэх магадлал их байдаг гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрсэн байна.

 

Эх сурвалж: www.unen.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
6
wow an post
11
yay an post
6
sad an post
1
ouch an post
4
confuse an post
3
angry an post
2
54310
70 эможи
keyboard_arrow_up