COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол хөгжөөн дэмжигчид ПёнЧаныг эзлэв

2018 оны 2 сарын 19

Монгол түмний их баяр сар шинийн баяртай зэрэгцэн уралдаанаа хийсэн Монголын тамирчдыг дэмжихээр БНСУ-ын өнцөг булан бүрээс зуу, зуун Монголчууд хүрэлцэн ирсэн байлаа. Алпенсиагийн цанын талбайг Монголын бүрхэж, “Халуун Элгэн Нутаг” дууг уухай түрэн дуулж байсан нь сэтгэл хөдөлгөм бахархалтай мөч байв.

undefined

“Бид Олимпийн наадамд эрхээ аван ирсэн тамирчдаа чадлаараа дэмжиж, тэдэнд баяр хүргэхийг л хүссэн” хэмээн Инчёноос ирсэн Чимгээ ярив. Тэрээр тэмцээний дараа тамирчинтай авахуулсан “сельфи” зургаа аль хэдийн фэйсбүүктээ оруулчихсан тухайгаа ихэд баярлан бидэнд үзүүлсэн юм.

undefined

БНСУ-д Монгол улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван тэргүүтэй хүндэт зочид Пёнчанд хүрэлцэн ирж, тамирчдаа дэмжсэн. “Олимпийн тэнгэрт Монгол улсын далбааг мандуулж, элэг нэгтнүүдээ баярлуулах нь юунаас ч илүү чухал” хэмээн Сөүлээс тэмцээний өглөө ирсэн Очироо хэлсэн юм. Нийт 400 орчим Монголчууд зохион байгуулалтад орон, нэгдсэн журмаар хүрэлцэн ирж үзсэн нь энэ ажээ.

Эх сурвалж: Olympic

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54036
8 эможи
keyboard_arrow_up