COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Валентины өдөрт зориулсан бэлгийн 85 хувийг эмэгтэйчүуд худалдаж авдаг байна

2018 оны 2 сарын 14

Arslan.mn

Жил бүрийн хоёрдугаар сард орон даяар хайр тай хүмүүс гэгээн Валентины өдрөөр чихрийн цуглуулга. цэцэг, бэлэг зэргийг солилцдог. Харин энэ нууцлаг гэгээнтэн гэж хэн бэ, бас бид яэгаад энэ өдрийг тэмдэглэдэг вэ? Валентины едрийн болон энэ өдрийн ивээгч гэгээнтний түүх нууцлаг зүйл байлаа. Гэхдээ хоёрдугаар сар нь удаан хугацаанд дурлалын сар байсаар ирсэн юм.

Arslan.mn

Гэгээн Валентины өдөр нь өнөөгийн бидний мэдэж байгаагаар Христийн болон эртний Румины хоёулангийнх нь уламжлалыг хадгалж үлдсэн. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн байв, яагаад эртний энэхүү ёслолтой хопбоотой болов? Өнөө үед Католик сүм дор хаяж гурван өер Валентин байсан, гурвуулаа тарчлаагдан алагдсан тухай мэдээлж байна.

Гуравдугаар зууны үед Ромд Валентин бусдад үйлчилдэг байсан тухай домог байдаг. Эзэн хаан хоёрдугаар Клаудиа өөрийн цэргийг бүрдүүлэхдээ ганц бие залуус эхнэр, гэр бүлтэй запуусыг бодвол цэргийн албыг сайн хаадаг гэж үзээд запуу эр гэрлэх явдлыг хууль буе хэмээн зарлав. Харин энэ зарлигийг гэгээн Валентин шударга буc гэж үзээд Эзэн хаан Клаудиагийн зарлигийг эсэргүүцэн залуу хосуудыг нууцаар гэрлүүлэх явдлаа үргэлжлүүлж байлаа. Валентины энэ үйлдлийг мэдсэн эзэн хаан түүнийг алах тушаал өгөв.
Харин бусад туүхүүд Валентин хатуу чанга Румины шоронд хоригдож зодуулан алагдаж байсан. Христчин хүмүүсийг оргуулсныхаа төлөө алагдсан тухай өгүүлдэг.
Arslan.mn
Нөгөө нэг түүхэнд Валентин гэгээнтэн Валентины өдрийн мэндчилгээг өөрөө хүргэж байсан тухай өгүүлдэг. Тэр шоронд хоригдож байхдаа түүнийг эргэхээр очсон шоронгийн хуягийн залуу охинд дурласан гэж бичдэг. 
Тэрээр нас барахынхаа өмнө тэр охинд "Чиний Валентинаас" гэсэн үгтэй захидал илгээсэн тухай мэдээ байдаг бөгөөд энэ хэллэгийг өнөөдөр ч хэрэглэсээр байгаа. Валентины тухай домгийн цаадхи үнэн түүх бүрхэг боловч эдгээр түүхүүд нь энэрэнгүй, баатарлаг, хамгийн чухал нь маш романтик юм. Дундад зууны үед гэгээн Валентин Англи, Францад хамгийн алдартай гэгээнтэн байсан гэдэгт гайхах зүйлгүй юм.
Манай эриний өмнөх 270 онд нас барсэн Валентины дурегалд зориулж Валентины өдрийг хоёрдугаар сарын дундуур тэмдэглэдэг. Харин Христийн сүмүүд бөө мөргөлтөн Луперкалиагийн өдрийг христийн ёслол болгон Валентины баяр гэж нэрлэн хоёрдугаар сарын дундуур тэмдэглэхээр шийджээ. Эртний Ромд хоёрдугаар сар бол хаврын улирлын эхлэл мэн ариуслын цаг хэмээгддэг. Айлууд гэрээ цэвэрлэж гэр дотроо давс, улаан буудай зэргийг цацдаг. Энэ сард эхэлдэг Луперкалиагийн өдрийг хоёрдугаар сарын 15-нд Хөдөө аж ахуйн бурхан хэмээгддэг Фаунус, мөн Руминыг үндэслэгч Ромулус, Ремус хоёрын дурсгалд зориулан их баяр найр хийдэг.
Баяр найрыг эхлэхдээ Луперкийн гишуүд, мөн Румины санваартнууд ариун агуйд цугладаг. Энэ ариун агуйд ирсэн тэдний хүүхдүүдийг Лупа хэмээх эм чоно хамгаалах болно гэж тэд боддог юм байна. Санваартнууд ямааг тахил болгож өргөж харин ариуссаны бэлгэдэл болгож нохойг өргөдөг.
Хөвгүүд нь ямааны арьсыг нариихан зүсэж тахилын цусанд дүрж аваад гудамжинд гарч эмэгтэйчүүд болон ургацын талбайг тэр ямааны арьсаараа зөөлөн ороолгодог. Тэр ямааны арьсаар цохиулсан эмэгтэйчуүд уурлахын оронд харин ч баяртай байдаг учир нь ариусгасан ямааны арьсаар ороолгуулвал ирэх жилдээ өнгөтэй өөдтэй байна гэж итгэдэг. Домогт өгүүлснээр тэр өдрийнхөө орой нь хотын бүх залуу бүсгүйчүүд том домбонд нэрээ бичиж хийдэг. Түүний дараа хотын гэрлээгүй гоонь эрчүүд домбон дотроос нэг эмэгтэйн нэрийг сугалж аван тэр эмэгтэйтэйгээ тэр жилдээ хос болдог. Энэ явдал ихэнхдээ гэрлэлтээр дуусдаг байна. Ромын пап Геласиус манай эриний өмнөх 498 онд 2-р сарын 14-нийг Валентины өдөр болгон тэмдэглэхийг тунхаглан зарлажээ. Хүмүүсийг хос болгох Румины энэхүү сугалааны системийг Христийн ёсонд таарахгүй, хууль бус гэж үздэг. Хожим нь дундад зууны үед Франц, Англид хоёрдугаар сарын 14-нийг шувууд ижлээ олдог улирлын эхэн гэж үздэг энэ нь Валентины өдрийг улам романтик болгож өгч байгаа юм. Валентины өдрийн тухай хамгийн анхны шүлгийг Эйжинкортын тулалдааны үсэр баригдаж Лондонгийн цамхагт хоригдож байсан Орлеаны Чарльз өөрийн эхнэртээ зориулан бичжээ. 1415 онд бичигдсэн мэндчилгээ нь Английн Лондон хотын номын сангийн гар бичмэлийн цуглуулгын нэг хэсэг нь болжээ. Хэдэн жилийн дараа 5-р хаан Хенри Жон Лижт хэмээх зохиолчийг хөлслөн авч Валойсын Катеринд Валентины тэмдэглэл бичүүлсэн тухай мэдээ байдаг.
Валентины өдрийг Их Британид XVII зууны үед өргэн тэмдэглэж эхэлсэн. 18 зууны дунд үе гэхэд нийгмийн бүхий л давхаргын найзууд, мөн дурлалт хосууд хайр дурлалын бэлэг тэмдэг болгож гараар бичсэн захидал солилцдог болсон. Энэ зууны сүүл гэхэд хэвлэлийн технологи сайжирсантай хол-боотойгоор гараар бичсэн захидлыг хэвлэмэл картаар орлуулдаг байж. Бэлэн карт нь хүмүүс хоорондоо сэтгэлээ илчлэх хялбар арга болсон. Мөн картаа илгээх шуудангиин үнэ хямд болсон нь Валентины өдрийн мэндчилгээ илгээх явдлыг улам ч түгээмэл болгосон. 1700 оны эхэн үсэс Америкчууд гараар бичсэн хайрын захидлыг солилцдог болсон. 1840 онд Естер А.Хоуланд Валентины өдөрт зориулсан анхны бэлгийг бөөнөөр нь үйлдвэрлэсэн байна.

Мэндчилгээний картын холбооны мэдэгдэж байгаагаар жил бүр нэг тэр бум Валентины карт илгээгддэг ба Валентины өдөр нь карт хамгийн их илгээдэг баяраараа хоёрт орж байна. (Зул сарын баяраар 2.6 тэрбум карт илгээдэг).

Валентины өдөрт зориулсан бэлгийн 85 хувийг эмэгтэй-чүуд худалдаж авдаг байна. Америкаэс гадна Валентины өдрийг Канад, Мексик, Их Британи, Франц, Австрали зэрэг улсуудад тэмдэглэдэг. Валентины мэндчилгээ дундад зууны үсэс түгээмэл болоон бөгөөд хамгийн эртний Валентины карт Британы музейд тавигдсан байдаг. Анхны Валентины картыг 1840 онд Естер А.Хоуланд Америкт үйлдвэрлэж худалдаанд гаргажээ. Тэрээр жинхэнэ үдээс, тууз, өнгөт зураг зэргээр чимэглэсэн картыг бий болгосноороо Валентины ээж хэмээн нэрлэгдэх болжээ.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

ВАЛЕНТИНЫ БЭЛЭГ ТЭМДГҮҮД

Тууз, Тор, хуниас
Тууз, хуниас зэрэг нь найз бүсгүйнхээ өгсөн алчуур юмуу туузыг аван дайнд мордсон баатар эр баатарлаг явдал байгуулснаас хойш дурлалын романстай холбоотой болсон юм. Толь бичигт "Тор" гэдэг үг нь Латин гаралтай "урхидах" гэсэн утгатай үг юм.

Cupid
Cupid гэдэг нь домгийн баатруудын нэг. Латинаар "хүсэл" гэсэн утгатай. Cupid нь цулцгар, нүцгэн, далавчтай хүү эсвэл томоогүй инээмсэглэлтэй залуусаар төсөөлөгддөг. Тэрээр нум саадагтай, түүгээрээ залуучууд болон (хатагтай) бүсгүйчүүдийн зүрхийг алмайруулдаг. Сherubs Cupid-ийн үр удам. Эд хайр хүрэм жижигхэн далавчтай бүгээлүүд бөгөөд нум саадаггуй. Сherubs нь Cupid шиг инээмсэглэлгүй..

Сарнай
Сарнай бол дэлхий дээрх хамгийн түгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүх л зууны турш сарна цэцэг нь хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн. Хэрвээ та бүхэн "Rose"сарнай гэдэг үгийн үсгийн байрлалыгсоливол "Rose" буюу Хайрын бурхан гэсэн үг болно.

Arslan.mn

Гар
Бүсгүйн гар "Эм хүйс"-ийг дүрсэлсэн чимэглэл юм. Түүний гоо сайхныг чимэглэсэн хувцас хуруундаа зүүсэн ганган бөгж зэрэг нь улам тодруулдаг. Атгасан гар нь хатан хаан Викториа, гүнж Алберт нарыг дүрсэлдэг ба Герман, Англи орны найрамдлын бэлэг тэмдэг болдог.

Тагтаа ба Хайрын шувуу
"Энэ өдөр шувууд ижлээ сонгодог шиг хос залуус ч бие биенээ сонгодог. Гэхдээ тэдний нисэхийг үзээд би ч гэсэн өөрийн валентинтай учирна гэдгээ төсөөлж хэзээ ч чадахгүй нь"

Херрик
Шувууд тухайн жилийнхээ ижлийг 2 сарын 14-нд сонгодог гэсэн үг байдаг. Тагтааны ижил нь түүний насан туршийнх нь хань байдаг учраас "үнэнч байдал"-ын билэг тэмдэг болдог.

Puzzik-circa 1840
А puzzik гэдэг нь валентинд зориулсан хуучин цагийн гар хийцийн эвлүүлдэг тоглоомын төрөл зүйл бөгөөд авсан хүн эвлүүлэх ёстой. Зөвхөн эвлүүлээд зогсохгүй бас үгийн утгыг нь олох хэрэгтэй мэн цаасыг задалсныхаа дараа дахин эвхэх хэрэгтэй. Ишлэлийн дараалал нь ихэвчлэн дугаартай байдаг ба авсан хүн юу гэсэн утгатай болохыг олохын тулд энд тэнд нь оруулж тааруулах хэрэгтэй болдог байжээ.

 

Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53835
0 эможи
keyboard_arrow_up