COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Их тэнгэрийн аман дахь “Эзгүй Ордон”

2018 оны 2 сарын 02

Arslan.mn

Юм гэдэг сонин шүү. Өндөр албан тушаал эрх мэдэл эргүүлээд гэр бүлийн аз жаргалаас “хумслах” нь бий. Тэр тусмаа Их тэнгэрийн аманд амьдарч байсан үе үеийн төрийн гурван өндөрлөгүүд баяр гуниг, ширүүн тэмцэл алив бүхнээ тэнд үлдээгээд дараагийн  хүндээ зайгаа тавьдаг. Эдүгээ ерөнхийлөгч Х.Баттулга Их  тэнгэрт амьдрахгүй гэдгээ мэдэгдэж, өвлийн ордондоо төвхнөсөн болохоор ерөнхий сайд  У. Хүрэлсүх, У ИХ-ын дарга М. Энхболдын гэр бүл тэнд амьдарч буй. Гэхдээ Ерөнхий сайдын том охин Х. Номундарь Францад, бага охин Мандухай нь Германд сурч байгаа. Гэргий Болорцэцэг нь л тэнд  өдрийн талыг ганцаараа өнгөрүүлдгийг хэлэх үү, ажилчид нь “дэд хатагтай”-гаа уйдаахгүй гэж хэрэндээ л хичээдэг гэсэн шүү. Эгзэгтэй цаг үед төрийн жолоо атгасан У. Хүрэлсүх сайд эхнэртээ цаг гаргах манатай байгаа нь мэдээж. Саяхан болсон багш нарын ажил хаялтын үеэр “Миний эхнэр багш. Манай гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан үе бий” гэсэн нь зүгээр ч нэг массын сэтгэл хөдөлгөх тактик биш. Гэргий Болорцэцэг нь одоо ч багшийн ажлаа хийж хааяахан Их тэнгэрийн  аманд очдог болсон гэнэ лээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тийшээ бараг очдоггүй гэхээр М. Энхболдынхон л амьдарч байгаа байх нь. Ёстой нөгөө “амьд явахад үхэхээс бусдыг үзнэ” гэгчээр Их тэнгэрийн ам эзгүйрэх өдөр ирдэг л юм байна.

Эх сурвалж: СОРОНЗ сэтгүүл
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
11
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
1
53300
22 эможи
keyboard_arrow_up