COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

iPhone X авах мөнгөөр хийж болох найман өөр зүйл

2018 оны 1 сарын 18

Цоо шинэ iPhone X ухаалаг гар утас худалдаанд гараад удаагүй байна. Хэрэглэгчид iPhone-ы шинэ загвар гарахыг тэсэн ядан хүлээдэг ч энэ удаагийнхыг үнэтэйгээ харьцуулахад сайн утас биш гэж үнэлж буй. Сайн нь сайн ч үнэ нь хэтэрхий өндөр гэсэн үг л дээ. 1000 ам.доллар гэдэг бага мөнгө биш ээ. Тиймээс хуучин гар утсаа хэрэглээд, iPhone Х авах байсан мөнгөөрөө өөр зүйл хийж яагаад болохгүй гэж. Элдэв сонирхолтой зүйл сэдэж уншигчдаа уйдаадаггүй Bright Side энэ удаа шинэ iPhone X авах мөнгөөрөө хийж болох 8 хөгжилтэй зүйлийг танд санал болгож байна.

Гэртээ дажгүй тоног төхөөрөмжтэй жижигхээн биеийн тамирын танхим тохижуулах. 582 ам.доллар

iPhone X авах мөнгөөр хийж болох найман өөр зүйл

Үнэн шүү. Энэ хэмжээний мөнгөөр үнэхээр дажгүй тоноглолтой биеийн тамирын танхимтай болж чадна. Ийм танхимтай хүн чинь биеийн тамираар хичээллэхээс өөр сонголтгүй. Тэгээд илүүдэл жинтэй нь жингээ хасч, туранхай нь жингээ нэмж, төгс төгөлдрийн туйл болцгооно гээд төсөөл дөө.

Диснейлэндэд 10 хоног аялах. 700 ам.доллар

iPhone X авах мөнгөөр хийж болох найман өөр зүйл

Диснелэндэд тав хоног аялах тасалбар 350 ам.долларын үнэтэй. Та энэ тасалбараас хоёрыг аваал 10 хоног үлгэрийн ертөнцөөр аялж болно. Эсвэл хайртай хүнтэйгээ хамт тав хоносон ч таны дур. Тасалбарын үнэд “Гайхамшигт өглөө” болон бусад тогтмол арга хэмжээ, тоглоомын эрх багтсан байгаа. Шинэ гар утас авахаа жаахан хойшлуулахад л ийм сайхан боломж нээгдэнэ. Энэ хувилбарыг сонговол цаана нь 299 ам.доллар үлдэнэ гээч.

“Tiffany”-гийн очир эрдэнийн шигтгээтэй зүүлт авах. 775 ам.доллар

iPhone X авах мөнгөөр хийж болох найман өөр зүйл

Энэ үнэхээр алдагдалгүй наймаа шүү. Та кинонд гардаг “Tiffany” дэлгүүрээс жинхэнэ очир эрдэнийн шигтгээтэй цагаан алтан гинжийг 800 ам.доллар ч хүрэгүй мөнгөөр худалдаж авч чадна. Хэрвээ та эрэгтэй бол, танд өөрийн болгохыг хүсдэг эмэгтэй байгаа л байх. Юу гэж бодож байна.

Корги үүлдрийн нохой

iPhone X авах мөнгөөр хийж болох найман өөр зүйл

Хэрвээ танд шинэ гар утас биш, жинхэнэ найз нөхөр хэрэгтэй бол хамгийн ухаантайд тооцогддог коги үүлдрийн нохойг худалдаж авч болно. 800 ам.доллар байхад л хангалттай. Удам судар сайтай гэвэл энэ мөнгө 3000 даваад явчихна. Харин зүгээр л үнэнч ссайн нөхөртэй болоё гэвэл 800 ам.доллар хангалттай.

Байрны төлбөрөөсөө 2 жил чөлөөлөгдөх. 1000 ам.доллар

iPhone X авах мөнгөөр хийж болох найман өөр зүйл

Сар болгон гардаг тогтмол зардлууд ч ядаргаатай шүү, тийм ээ. Цалингийн тал нь бараг тогтмол зардалд явчихыг яана. Хэрвээ хуучин гар утсаа хэрэглэж болж л байгаа юм чинь тэр чигээр нь хэрэглээд, шинэ гар утас авах мөнгөөрөө тогтмол зардлуудынхаа аль нэгээс чөлөөлөгдөж болно шүү дээ. Хэрвээ байрны мөнгө 100 000 дотор багтаад гарчихдаг бол энэ мөнгөнөөсөө хоёр жил чөлөөлөгдөх боломжтой.

Карибын арлуудад 10 хоног амрах. 889 ам.доллар

iPhone X авах мөнгөөр хийж болох найман өөр зүйл

Том хотын синдромоосоо салж, ядаргаагаа нэгмөсөн сэгсрэхийг хүсч байгаа бол шинэ гар утас авах мөнгөөрөө маш сайхан аялал хийж олох юм шүү. Заавал гадаад гэлтгүй хөдөө яваад өгсөн ч болно шүү дээ.

1000 шил шар айраг

iPhone X авах мөнгөөр хийж болох найман өөр зүйл

Шар айраг ч эрчүүдэд илүү хамаатай зүйл. Өдөрт нэг шил гэж тооцвол гурван жилийн хэрэглээгээ шийдэж болох нь айна.

Театрт кино үзэх 300 ширхэг тасалбар

iPhone X авах мөнгөөр хийж болох найман өөр зүйл

Долоо хоног бүр театрт тухалж, шинэ гарсан кино бүрийг алгасахгүй байх боломжийг юу гэж бодож байна. гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн энэ бүх мөчүүд танд насан турш дурсагдах дурдатгалыг авчирна гэдэгт итгэж болно шүү. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52507
6 эможи
keyboard_arrow_up