COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шэрон Стоун үхээд сэргэсэн тухайгаа ярьжээ

2018 оны 1 сарын 17

Arslan.mn

Холливудын нэртэй найруулагч Стивен Содербергийн бүтээл “Mosaic” олон ангит цуврал киноны нэгэн гол дүрийг Шэрон Стоун бүтээсэн байна. Тэрээр энэхүү киног гарахын өмнөхөн нээлттэй ярилцлага өгсөн аж.

Ярилцлагынхаа үеэр 2001 онд бараг үхээд сэргэсэн түүхээсээ сонирхуулжээ. Тухайн үед жүжигчин бүсгүйн тархинд цус харван, эмч нар түүний амьдрах боломж 5-хан хувь байгаа талаар мэдээлж байсан тухай CBS мэдээлсэн байна.

“Миний тархин дотор судас хагарангуут би асар том гэрлэн бөмбөлгийг олж харсан. Тэр намайг өөр рүүгээ сорж эхлэхэд би өөрийн биеэс нисэн гарч буй мэт санагдан, амьд ахуйдаа надад сайнаар ханддаг байсан талийгаач найз нөхөд, ойр дотны хүмүүсээ харж эхэлсэн. Би яг л хоёр өөр ертөнцийн хооронд байгаа мэт мэдрэгдэж байв. Гэнэт бум болж, би биендээ буцаад орсон” хэмээн Шэрон Стоун өгүүлжээ.

Эмнэлгээс гарсных нь дараа түүнд ямар ч ажлын санал ирэхгүй удсан бөгөөд ихэнх хүмүүс түүнийг өмнөх чадвараа алдсан хэмээн бодож байсан бололтой. Гэвч тэрээр ахин хөл дээрээ бат зогсож чадсан байна.

“Mosaic” олон ангит цуврал кино энэ сарын 22-ноос гарч эхлэх аж.

Д.Мөрөн

Эх сурвалж:                                                                                                                                                                     www.zaluus.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52455
0 эможи
keyboard_arrow_up