COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Кофе үр зулбах магадлалыг хоёр дахин ихэсгэдэг

2018 оны 1 сарын 16

Arslan.mn
 

Жирэмсэн эмэгтэйчүүд кофе уух нь маш муу, учир нь кофе үр зулбах магадлалыг хоёр дахин ихэсгэдэг ажээ. Хэрэв та кофенд дуртай бол таны нэг өдөрт хэрэглэж байгаа кофены хэмжээ 200 миллиграмаас хэтрэхгүй байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл энэ хэмжээ нь 283 грамм кофе 700 грамм цай өдөрт ууж болно гэсэн үг.

Кофе урагт хэрхэн нөлөөлдөг талаар судалгааг АНУ-д хоёр жилийн турш, олон нийтийн Kaiser Permanente сангийн уриан дор, Де Кун Ли удирдагчтай америкийн эрдэмтэд хийсэн байна. Калифорнийн Оакланд хотын эмнэлэгт эрдэмтэд 1060 жирэмсэн эхчүүдийг ажиглалтандаа авсан. Санал асуулгын аргаар тэд 264 эмэгтэй огтхон ч кофе хэрэглээгүй, 635 эмэгтэй өдөрт хоёр аяга кофе уудаг байсан, 164 нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэрэглэсэн гэдгийг мэджээ. Ажиглалтанд оролцсон бүсгүйчүүдийн 172 нь ямар нэгэн байдлаар үр зулбасан. 

Эрдэмтдийн хийсэн судалгаа нь нэгдүгээр бүлгийн эмэгтэйчүүдийн 12,5 хувь, хоёрдугаар бүлгийн эмэгтэйчүүдийн 24,5 хувь нь хүүхдээ тээж чадаагүй бол сүүлийн бүлгийн хоёр эмэгтэй тутмын нэг нь хүүхдээ алдсан гэдгийг харуулжээ. Ли эмчийн үзэж байгаагаар хэрэв эмэгтэй кофе уухаа больж чадахгүй бол ядахдаа хэрэглэдэг хэмжээгээ багасгах хэрэгтэй гэнэ. Өнөөг хүртэл эрдэмтэд кофе урагт муугаар нөлөөлдөг талаар ярьсаар ирсэн. Гэвч албан ёсоор зөвшөөрсөн хэмжээ нь өдөрт 453 миллиграмм байсан билээ. Гэвч Ли эрдэмтний хийсэн судалгааны үр дүнг үгүйсгэх эрдэмтэд ч бас байна. 

Колумбиягийн их сургуулийн Анагаах ухааны төвийн эмэгтэйчүүдийн эмч доктор Каролин Вэстхоф үр зулбалтыг зөвхөн кофетэй холбож тайлбарлаж болохгүй гэж үзэж байгаа юм байнаү. "Хромосомын буруу хөгжил, гээд олон төрлийн шалтгаан бий. Санал асуулга тийм найдвартай судалгааны арга бишээ, гэвч үр дүн нь жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн л айлгаж өгсөн байна" гэж тэрбээр хэллээ.

Эх сурвалж:                                                                                                                                                                          www.zuv.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
52383
11 эможи
keyboard_arrow_up