COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп ажлаа орой эхлүүлдэг

2018 оны 1 сарын 09

Arslan.mn

 “Axios” портал эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өдрийн хуваарь, дэглэмийг мэдээллээ. Тус порталын мэдээлснээр Трамп Ерөнхийлөгчөөр ажилласан эхний өдрүүдээсээ харьцангуй хожуу ажлаа эхлүүлдэг аж. Тэрбээр 11:00 цагт ажилдаа орж, тагнуул, үндэсний аюулгүй байдлын асуудлаар сонсгол хийнэ. Өглөөний 08:00-11:00 цаг хүртэл Зууван танхимд засаг захиргааны асуудлыг шийдвэрлэх цаг болгодог. Эх сурвалжийн хэлснээр энэ үеэр Трамп өргөөндөө зурагт үзэж, утсаар ярьж, Твиттэр-ээрээ жиргэдэг гэнэ.

Трамп Зууван танхимдаа 18:00 цаг хүртэл ажиллахдаа 1-2 уулзалт хийж, утсаар ярьдаг байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн өрөөний дэргэд байдаг гал тогоонд мэдээ үздэг. Харин ажлын цаг дууссаны дараа Цагаан ордон дахь амьдардаг хэсэн рүүгээ буцаж, тэндээ бас л утсаар ярьж, зурагт үздэг байна. Трампын хувьд Ерөнхийлөгч болсон эхний өдрүүддээ ажлаа эрт эхлүүлж, орой дуусгадаг байсан гэнэ. Америкийн төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс “Ерөнхийлөгч өглөөг өргөөндөө, бас Зууван танхимдаа өнгөрөөдөг” гэж мэдэгдсэн байна. Энэ үеэр тэр ажилтнуудтайгаа болон конгрессийн гишүүд, сайд нар, гадаадын орнуудын удирдагчидтай байнга утсаар ярьдаг байна. Дашрамд сонирхуулахад бага Жорж Буш өглөөний 06:45 цагийн үед Зууван танхимдаа орж ирдэг байсан бол Барак Обама Зууван танхим дахь ажлын өдрөө өглөөний 09-10 цагт эхлүүлдэг байжээ.

 

         ЭХ СУРВАЛЖ: Өглөөний сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52063
0 эможи
keyboard_arrow_up