COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Иванка Трамп ба Монголын анхны “ТЭРГҮҮН ОХИН”!

2018 оны 1 сарын 02

Arslan.mnМонгол улс түүхэндээ 5 дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж мөн чиг их цаг хугацаа зарцуулж сунжирсан. Түүнээс гадна дахин сонгуульд зарцуулагдсан хөрөнгө мөнгийг тооцвол түүхэн рекорд тогтооно. Гол нь шинэ Ерөнхийлөгчийг дагаж “анхны” гэх тодотгол олон байсны дотор хамгийн их анхаарал татсан нь “Тэргүүн охин” Б.Намуун.

Залуухан бас ч үгүй зүс царай гологдохооргүй , зөв төрхтэй бүсгүй тэргүүн хатагтайн орон зайг бага ч атугай нөхөхөөр олны өмнө гарч ирснээр бас ч гэж уйдахааргүй ярианы сэдэвтэй болцгоосон. Нэгэн цагт Хөвсгөл нуурын эрэг дээр тансаг хурим хийж, тухайн үедээ л дуулианы эзэн болж байсан Б. Намуун эцсийн дүнд нөхрөө биш аавыгаа сонсож, улс төрд өөрийн дүрээ бүтээж буй. Сураг сонсох нь ээ “тэргүүн охин” аль хэдийн саарал ордонд өөрийн гэсэн өрөөтэй болсон гэнэ лээ. Өвөрмөц хэв маягаар тохижуулж, ааваасаа дутахгүй эрх ямба эдэлдэг гэхчлэн Б. Намууны талаар хачирхалтай яриа дэгдсэн байдаг шүү. Яг үнэндээ манай “тэргүүн охин”  Америк  даяар ааваасаа дутахгүй рейтингтэй Иванка трампын имижээр зам мөрөө зураглаж  байх шиг. Гэхдээ байна шүү,Иванка бол ганган дэгжнээрээ зогсохгүй мэдлэг боловсрол бизнесийн ухаанаараа хүлээн зөвшөөрөгдчихсөн бүсгүй. Харин Б.Намуун жаахан эршүүд, хайнга талдаа. Энэ мэтчилэн  харьцуулбал ялгаа их бий.

Arslan.mn

Эх сурвалж: Соронз Сэтгүүл
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8
51761
17 эможи
keyboard_arrow_up