COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

2017 онд бүл нэмсэн олны танил эрхмүүд

2017 оны 12 сарын 22

Дуучин Ану  "Алдарт эх" боллоо

Гурван охинтой дуучин Ану буюу Уранхолбоо шинэ оны өмнөхөн одонгийн хүүхдүүдээ өлгийдөн авчээ. Тэрээр "Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр оролцох үеэрээ ихэр ураг тээж буйгаа мэдэгдсэн билээ. Ийнхүү ихрүүдээ өлгийдөн авснаар Ану таван хүүхдийн ээж, Алдарт эх болоод байна. 

"Эмоц" продакшны жүжигчин Тэмүжин, Нарансолонго нар бүл нэмж хөөрхөн охинтой болсон


"X Tuts" продакшнаас амьдралынхаа гарааг эхлэсэн залуу хосууд Тэмка, Нарансолонго нар бүл нэмж охинтой болсон. Энэ нь Нарансолонгын гурав дахь төрөлт бөгөөд, том охин нь одоо 13 настай, бага хүү нь 7 настай юм. 

Реппер Gee охинтой боллоо

Реппер Gee  өөрийн цахим хуудаснаа Яг нэг жилийн өмнөх энэ өдөр бид 2 хуримаа хийж байжээ.Жилийн дараа хуримынхаа ойн өдрөөр бүл нэмж дахиад нэг хөөрхөн охин маань орчлонд мэндэллээ… Амьдрал чи баян юм аа…БАЯРЛАЛАА!!! гэж баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Загвар өмсөгч С.Сарнай, Б.Мөнх-Эрдэнэ нар бүл нэмж хөөрхөн охиноо өлгийдөн авсан билээ

“Яг түүн шиг” шоуны анхны найман оролцогчийн нэг загвар өмсөгч С.Сарнай охинтой болсон. Авьяаслаг загвар өмсөгч бүсгүй  “Тa бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Жоохон ядарсан царайтай. Миний хүү чинь агаа болчихсон юм байгаа нь” хэмээн бүл нэмсэн тухай баярт сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр 2016 онд ээж болж, анхны хүүгээ өлгийдөн авч байжээ" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.  С.Сарнайгийн нөхрийг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг. Тэрбээр “FC Улаанбаатар” багийн хамгаалагч юм.

Харангын Лхагвасүрэн 51 насандаа охинтой боллоо

Монголын алдарт дуучин “Харанга”-ын Х.Лхагвасүрэн охинтой болжээ. Ийн дуучин Х.Лхагвасүрэн гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэрбээр өдгөө гурав дахь амьдралаа зохиогоод буй бөгөөд нэг охин, нэг хүүтэй. Бүжигчин н.Сугармаа, загвар өмсөгч н.Маралмаа. Хамгийн сүүлд дунд сургуулийн англи хэлний багш н.Ганбаяр гэх эмэгтэйтэй гэр бүл болсон байна. 

"Киви" хамтлагийн Ука, Намуун нар охинтой болжээ

2017 онд "Киви" хамтлагийн Ука, Намуун нар амаржиж, хөөрхөн охинтой болсон билээ. Укагийн хувьд хөөрхөн хүүгээ төрүүлж хэсэгхэн зуур уран бүтээлээсээ зайгаа авсан ч тун удалгүй уран бүтээлдээ ханцуй шамлан орж, хийсэн уран бүтээл бүр нь хит болсоор байгаа билээ. Тэгвэл уран бүтээлийнхээ хажуугаар гэр бүлээ ч төвхнүүлж хоёр хүүхдийн ээж болоод буй нь энэ юм.

Жүжигчин Анхаа анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Жүжигчин Г.Анхбаярыг уншигчид хамгийн сүүлд “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийг хөтөлснөөр нь уншигчид андахгүй. Тэгвэл MCS” группийн хүргэн болж, Ж.Оджаргалын нагац дүүтэй гэр бүл болсноо дуулгаад байсан Анхаа аав болжээ. Түүний эхнэр амаржиж, Анхаагийнх шинэ хүнээ өлгийдсөн байна. Тэрбээр аав болсон баярт мөчөө цахим найзуудтайгаа хуваалцсан билээ.

Камертон Мээдээ шинэ хүнээ өлгийдөн авчээ

Камертон хамтлагийн дуучин Мээдээ энэ онд бүл нэмж шинэ хүнээ өлгийдөн авчээ. Энэ талаар тэрээр "Ахлах тогоочийн заавраар" нэвтрүүлгийн үеэр хэлсэн юм. Бяцхан хүү нь одоо гурван сартай гэнэ шүү. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
38
haha an post
3
wow an post
1
yay an post
8
sad an post
1
ouch an post
2
confuse an post
3
angry an post
1
51452
83 эможи
keyboard_arrow_up