COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гал сөнөөгч залуугийн гайхалтай амьдралын түүх

2017 оны 12 сарын 10

Энэ залууг Sam Rouen гэдэг. Тэрээр Алдарт " The Biggest Loser" шоуны түүхэн оролцогч байжээ. Учир нь түүн шиг их жин хаясан оролцогч одоогоор тодроогүй байгаа юм.  Sam анх тэмцээнд орохдоо 154 кг жинтэй байсан аж. 

Тэр багаасаа л махлаг байсан учир турахын тулд ахтайгаа хамт өглөө болгон гүйж, дасгал хийдэг байсан ч төдийлөн өөрчлөлт гараагүй учир "The Biggest Loser" шоунд оролцохоор эргэлт буцалтгүй шийдэж байжээ. Тэмцээний үеэр тэрээр шаргуу хичээллэсний дүнд 71 кг хасаж чадсан юм. 

Sam шоуны ялагч болсны дараа "Шоунд орохдоо 5 кг-ийг ч хасаж чадахгүй байх гэж бодож байсан. Яагаад гэвэл би түргэн хоол пиццагүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй байсан. Өдөр бүр иднэ. Гэхдээ би чадсан. Бүр 71 кг-ийг хаясан гэж бодохоор өөрөөрөө бахархаж байна" хэмээжээ. Одоо Sam өмнөх амьдралын хэв маягаас тэс өөрөөр амьдрах болсон. Шоунд оролцсон нь түүнийг зөвхөн ялагч болгоод зогсоогүй амьдралыг нь бүрэн өөрчилсөн юм. Тэрээр одоо хүүхэд байхдаа мөрөөдөж байсан гал сөнөөгчөөрөө ажиллаж, эрүүл идэвхитэй амьдралаар амьдарч байна. Мөн Sam гал сөнөөх албаны нүүр царай болон сэтгүүлийн нүүрийг нь чимэх болсон гэнэ. Өөрийгөө ялан дийлсэн залуугийн гайхалтай амьдралын түүх таньд нэгийг бодогдуулах биз ээ. 

Sam Rouen -ий Гал сөнөөгчдийн сэтгүүлийг чимсэн зураг 

27 настай Sam Rouen -ий өөрчлөлт
 

Эх сурвалж: Times.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50905
1 эможи
keyboard_arrow_up