COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛ улс ой тогтоолтын ДЭЛХИЙН АВАРГАТАЙ боллоо

2017 оны 12 сарын 06

Энэхүү баярт мэдээг Монголын Оюун Ухааны Академийн захирал, Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар фэйсбүүк хуудсаараа дамжуулан дуулгалаа. 

Энэ сарын 1-нээс 3-ны хооронд Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн зохиогджээ.Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөн өрнүүлсэн байна. Улсаа төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 45 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Эх сурвалж: Assa.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50759
0 эможи
keyboard_arrow_up