COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Минг Ши Victoria’s Secret-ийн тайзнаа унасан ч, инээмсэглэн босож ирлээ

2017 оны 11 сарын 21

Arslan.mn

Ямар ч загвар өмсөгчийн хамгийн том айдас бол мэдээж хэрэг тайзнаа алхаж байхдаа унах явдал юм. Наоми Кэмпбелл, Кэндис Свейнпол, Жижи Хадид гэх зэрэг супермоделиуд хүртэл загварын шоуны үеэр унаж байсан харамсалтай тохиолдлууд олон байдаг. Гэхдээ гол нь ийм төрлийн азгүй явдалтай тулгарсан загвар өмсөгч нөхцөл байдлыг эерэгээр харж, инээмсэглэн босож ирэх үед хүн бүр түүнийг улам бүр хүндэтгэдэг билээ.

Яг л ийм явдал энэ удаагийн Victoria's Secret-ийн загварын шоуны үеэр тохиолоо. Өдгөө 28 настай Хятадын загвар өмсөгч Минг Ши өмсгөлийнхөө хормой дээр санамсаргүй гишгэн халтирч, өвдгөн дээрээ унахад хүрсэн юм. Гайхалтай нь Минг Ши унах мөчдөө биеийнхээ цэгц байдлыг алдалгүй, инээмсэглэсэн хэвээр хормын зуур эргэн босож ирсэн бөгөөд тайзны алхаагаа үргэлжлүүлэн амжилттай дуусгаж чадлаа. Минг Шигийн араас алхаж байсан модель Жизель Оливейра түүнд дэмжлэг үзүүлсэн нь мөн Victoria's Secret-ийн гэр бүл хичнээн нөхөрсөг болохыг баталж, үзэгчдийн сэтгэлийг дулаацуулаад авсан юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
4
wow an post
1
yay an post
5
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
50012
23 эможи
keyboard_arrow_up