Жонни Депп клипэнд тоглолоо
2017 оны 11 сарын 18
Жүжигчин Жонни Депп шинэ дүрд хувирсан аж. Гэхдээ энэ удаа кинонд тоглосонгүй. Харин Мэрилин Мэнсоны шинэ клипэнд тогложээ. Өдгөө хүмүүс цахим сүлжээнд дуучны "KILL4ME" дууны клипийг хэлэлцэж байна.
Уг клипэнд Жонни Депп хүмүүс бэлгийн харилцаанд орж байх үеэр нууцаар шагайдаг гаж донтны дүрийг бүтээжээ. Мэдээж, энэ клипийг насанд хүрэгчид үзэх ёстой. Клипны төгсгөлд Депп гурван ч эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орно. Клипэнд мэдээж Мэрилин Мэнсон өөрөө оролцон тоглов.
Хэдхэн хоногийн дотор уг клипийг хоёр сая орчим хүн үзжээ. Хэрэв та 18 нас хүрсэн бол энэ клипийг үзэх боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49870
0 эможи