COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн мисст оролцох Ц.Энхжингийн талаарх 10 баримт

2017 оны 11 сарын 14

ц.энхжин зурган илэрцүүд

Дэлхийн мисс 2017-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч Ц.Энхжингийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.

1. Ц.Энхжин өдгөө 24 настай бөгөөд өндөр 174 см, биеийн харьцаа 86/60/90

2. Ц.Энхжин нь Их Британийн Кембриджийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэгдүгээр зэрэглэлтэй төгссөн.

ц.энхжин зурган илэрцүүд

3. Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр 2016 онд магистр хамгаалсан. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан “Eden Design” компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг.

4.Түүний аав Олон Улсын хэмжээний мастер Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверест, Непал, Түвдийн талаас гурван удаа авирсан анхны уулчин, ОУХМ Б.Цэвээндаш юм.

Холбоотой Зураг

5. Тэрээр орос сургуульд олон жил суралцсан бөгөөд англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг. Шинжлэх ухаан технологийн их сургуульд хоёр жил суралцаж байсан.

6. Англи, Италид таван жил амьдарсан.

7.”Eden design” компанийг сургуулиа төгссөний дараа 2015 онд үүсгэн байгуулсан.

8. Монголынхоо интерьер дизайны хөгжлийг дэлхийн хэмжээнд таниулахад хувь нэмрээ оруулахыг хүсдэг.

Холбоотой Зураг

9. Бага байхаасаа интерьер дизайнер болохыг мөрөөддөг байсан бөгөөд 13 настайгаас эхлэн мэргэжлийн багшаар хичээл заалгуулж мөрөөдөлдөө алхам алхалмаар тэмүүлж байсан.

10. “Хаврын Гоёл 2010”-ын шилдэг загвар өмсөгч , Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс, Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс, Supermodel International 2012 шилдэг 6-д орсон , Miss Mongolia 2015 дэд мисс, мисс спорт болж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49597
9 эможи
keyboard_arrow_up