7 хоногийн тойм 24°C 2455.43₮
12 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Жет Лигийн шинэ кинонд Асашорюү, Жек Ма нар тогложээ

админ
2017 оны 10 сарын 29

Алибаба группыг үүсгэн байгуулагч Жек Ма алдарт жүжигчин Жет Лигийн бүтээсэн Гун Шоу Дао /GSD/ хэмээх богино хэмжээний киноны гол дүрийг бүтээжээ. Олон алдартнуудыг нэгэн дор цуглуулсан энэ бүтээлд Асашорюү Дагвадорж мөн тоглосон аж.

Хятад ханзаар киноны нэр нь “Тулааны урлаг” гэдэгтэй ойролцоо юм байна. Энэхүү бүтээлд Жек Ма, Асашорюү хоёроос гадна Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Жет Ли, Донни Иен, Вү Жин, Тони Жаа, Шимин Зөү, Жеки Хьүн, Наташа Лиу зэрэг алдартай жүжигчид, тамирчид оролцон тогложээ.

Киноны ерөнхий продюсер Жет Ли “Бид бүгд Хятадын гайхалтай уламжлал, өв соёлыг сурталчлах зорилгоор энэхүү бүтээлийг туурвилаа. Оролцсон хүн бүр хамаг чадлаараа хичээн ажиллаа” гэсэн аж.

GSD ирэх арван нэгдүгээр сард нээлтээ хийх бөгөөд төслийн ажлыг тун сайн нууцалж байсан учраас өдийг хүртэл мэдэгдээгүй юм байна. Түүнчлэн киног Хятадын видео платформ болох Youku дээр байршуулах аж.

Нэрт бизнесмен Жек Магийн хувьд өөрөө Тайжигийн мастер бөгөөд үргэлж л кино төсөлд жүжигчнээр орох тухай ярьж явдаг. Тиймээс өөрийн тулааны чадварыг харуулахын зэрэгцээ, олон алдартнуудтай хамт дэлгэцэнд дүрээ мөнхөлнө гэдэг ажилтнуудынхаа өмнө тайзан дээр олон сонирхолтой дүр бүтээсэн түүний хувьд тун өвөрмөц төсөл энэ болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
9
yay an post
1
sad an post
1
ouch an post
3
confuse an post
2
angry an post
2
48735
30 эможи
keyboard_arrow_up