COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй Мэрилин Монрогийн гэрэл зургууд цацагдлаа

2017 оны 9 сарын 22

Алдарт гэрэл зурагчин Милтон Гриний хүү Жошуа жүжигчин Мэрилин Монрогийн маш ховор гэрэл зургийн цуглуулгыг Vanity Fair сэтгүүлд нийтэллээ. Гэрэл зурагчин Милтон Грин ба түүний эхнэр загвар өмсөгч Эми нар Мэрилин Монротой маш дотны харилцаатай, гэр бүлийн найзууд байжээ. Олон хүмүүс Мэрилин Монрог Холливүүдийн хамгийн алдартай одуудын нэг гэдгээр нь төсөөлдөг боловч жүжигчин бүсгүйг найзуудыгаа завгүй байх үед хүүхдийг нь харж өгдөг маш тусч найз байсныг нь мэдэх хүн ховор биз ээ.

Arslan.mn

Хамгийн анх Мэрилин Монро ба Милтон Грин нар 1953 онд Лос-Анжелес хотод танилцаж байжээ. Тухайн үед Мэрилин Монро "Gentlemen Prefer Blondes", "How to Marry a Millionaire" зэрэг алдартай кинонуудад тоглож, карьерынхаа оргил үед хүрсэн байсан гэнэ. Жүжигчин бүсгүй Гринийн Коннектикут дахь гэрт (зочдод зориулсан байшинд ) 1954-1956 оны хооронд хоёр жилийн турш хамт амьдарч байсан тул энэ хугацаанд Милтон Грин түүний асар олон зургийг өөрийн дурандаа буулгаж авсан байдаг.

Жошуа Грин эцгийнхээ авсан гэрэл зургуудыг анх байсан хувилбарт нь оруулахын тулд орчин үеийн технологи ашиглан сэргээн засварлажээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47314
1 эможи
keyboard_arrow_up