COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хуримын даашинзтай бүсгүй“-ийг хамгийн олон хүн үзжээ

2017 оны 9 сарын 17

Адал явдалт, инээдмийн төрлийн "Хуримын даашинзтай бүсгүй" Монголын уран сайхны кино энэ зун "Тэнгис", "Өргөө" кино театрт хамгийн их үзэгчтэй байлаа.

Arslan.mn

"Хуримын даашинзтай бүсгүй" кино 100 сая төгрөгөөр бүтсэн бөгөөд зураг авалтыг "Оранж Энтертайнмент” сар гаруйн хугацаанд хийсэн байна.

Киноны зохиолч, найруулагчаар З.Батболд, продюсераар Б.Тайшир, Ү.Баяржаргал ажиллаж, гол дүрүүдэд Б.Шинэбаяр, Б.Батмаа, У.Билэгт-Од, Б.Батмэнд, Д.Гүрсэд, А.Цэгмэд нар тогложээ. Энэхүү кино ирэх сард зохион байгуулагдах "Улаанбаатар" олон улсын их кино наадамд өрсөлдөхөөр болсон байна. Зургаадугаар сараас хойш буюу энэ зун нээлтээ хийсэн Монголын уран сайхны кинонуудын тоо өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин буурчээ. Харин энэ сард шинээр нээлтээ хийсэн кинонуудаас "Hulegu Pictures"-ийн инээдэм, адал явдалт төрлийн "Гурван найз: Эргэж ирсэн нь" кино хамгийн их үзэгчтэй байгаа аж. “Hulegu Pictures”-ийн мэдээлснээр "Гурван найз: Эргэж ирсэн нь" кино 325 сая төгрөгөөр бүтсэн бөгөөд зураг авалт нь хоёр сар үргэлжилсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47118
0 эможи
keyboard_arrow_up