XXI зууны хамгийн үзэсгэлэнтэй 14 бүсгүй
Гоо үзэсгэлэн гэдэг хүн бүрийн хувьд өөр өөр ойлголт байдаг. Нэр хүнд бүхий сэтгүүлүүд жил болгон хамгийн дур булаам алдартнуудын жагсаалтыг гаргадаг уламжлалтай билээ.
People сэтгүүл 2000-2017 онуудад дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд хэн байв гэдгийг энэ удаа толилуулсан байна.
1. Жулия Робертс /2000, 2005, 2010 онууд/. Тэрбээр Холливудын хамгийн нэр алдартай жүжигчдийн нэг. “Оскар”-ын шагналыг хүртсэн бөгөөд сайхан инээмсэглэлээрээ бусдаас ялгардаг.
2. Кэтрин Зета-Жонс /2001 он/. Их Британийн жүжигчин, “Оскар”-ын шагналын эзэн. Бусдыг соронз мэт татах чадвар нь түүнийг шоу бизнесийн хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн нэг болгож чадсан.
3. Николь Кидман /2002 он/. Австралийн жүжигчин, продюссер энэ эмэгтэй ер бусын гоо үзэсгэлэнгээрээ дэлхий даяар алдартай. Цэнхэр нүд, булбарай арьс, шаргал үс зэрэг нь эрчүүдийг галзууруулах дөхдөг.
4. Холли Берри /2003 он/. Америкийн кино жүжигчин, “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналуудын эзэн.
5. Женнифер Энистон /2004, 2016 онууд/. Америкийн жүжигчин, кино найруулагч, продюссер энэ эмэгтэй үргэлж гоё сайхан харагддаг билээ.
6. Анжелина Жоли /2006 он/. Америкийн жүжигчин энэ эмэгтэй гоо үзэсгэлэн, жүжигчний ур чадвар төдийгүй буяны үйл ажиллагаа хийдэг гэдгээрээ алдаршсан нэгэн.
7. Дрю Берримор /2007 он/. Америкийн жүжигчин, продюссер, кино найруулагч энэ бүсгүй нэртэй жүжигчний гэр бүлийн залгамж халаа билээ.
8. Кэйт Хадсон /2008 он/. Холливудын романтик инээдмийн кинонуудын од болсон Америкийн жүжигчин.
9. Кристина Эпплгэйт /2009 он/. Инээдмийн жүжигчин. Олон нэр хүндтэй шагналын эзэн болж байсан.
10. Женнифер Лопес /2011 он/. Америкийн дуучин энэ бүсгүй сайхан дуу хоолойтой төдийгүй гоёмсог бие галбиртай нэгэн.
11. Бейонсе /2012 он/. Бейонсе өвөрмөц хэв маяг, чадварлаг хоолойтой төдийгүй зүс царай, бие галбир сайхантай билээ.
12. Гвинет Пэлтроу /2013 он/. Америкийн жүжигчин, дуучин энэ бүсгүй “Оскар”, “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналын эзэн бөгөөд эрүүл зөв амьдралын хэв маягийг дагаснаар байнгын залуу харагддаг билээ.
13. Люпита Нионго /2014 он/. Кенийн жүжигчин, найруулагч, продюссер энэ бүсгүй олон тооны шагналын эзэн бөгөөд гоёмсог хэв маяг, донж зэргээрээ алдартай нэгэн.
14. Сандра Баллок /2015 он/. Америкийн жүжигчин энэ бүсгүй “Сүүдэр тал” кинонд тоглосныхоо төлөө “Оскар”-ын шагналыг хүртсэн билээ.