Т.Болортуул аваргын төлөө тулалдана Т.Болортуул аваргын төлөө тулалдана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Болортуул аваргын төлөө тулалдана

2021 оны 9 сарын 24

Arslan.mnОХУ-д болж буй боксын спортын армийн ДАШТ-ий хагас шигшээ  тоглолтууд өчигдөр эмэгтэйчүүдийн төрлөөр эхэллээ. Кенийн боксчинг ялж хүрэл медалийн болзол ханган, манай эмэгтэй тамирчдаас ганцаараа хагас шигшээд үлдээд байсан -57кг жингийн тамирчин Т.Болортуул өчигдөр Беларусийн тамирчин Галина Бруевичийг ялж, аваргын төлөө тулалдахаар шалгарлаа. Өрсөлдөгч нь хүчтэй, ойрын зайнаас шахаж тоглохыг эрмэлзсэн ч манай тамирчин зайнаас оновчтой цохилтоор оноо түүх тактикаар тоглож өрсөлдөгчөө хожсон.  

Манай тамирчин алтан медалийн төлөө тэмцээн зохион байгуулагч орны тамирчин Дарья Абрамоватай тулалдахаар боллоо.

Эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болох бөгөөд 52 кг-д Х.Энхмандах, 57 кг-ын жинд Х.Энх-Амар нар дэвжээнд гарч тулалдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631205
0 эможи

Баяр хүргэе
2021-09-24 10:46
Баяр хүргэе
keyboard_arrow_up