ТОКИО 2020: Д.Саруултөгс эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэмцээнээ өнжлөө ТОКИО 2020: Д.Саруултөгс эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэмцээнээ өнжлөө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТОКИО 2020: Д.Саруултөгс эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэмцээнээ өнжлөө

2021 оны 9 сарын 01

Arslan.mn

Токиогийн паралимпын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Д.Саруултөгс өрсөлдөх байсан ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэмцээнийг өнжиж байна. 

Паралимп наадамд анх удаа оролцож байгаа Д.Саруултөгсийн нурууны бэртэл сэдэрсний  улмаас багийн удирдлагууд болон багийн эмч, дасгалжуулагч, тамирчид зөвлөлдөн ийн шийдвэр гаргалаа. Түүний дараагийн тэмцээн есдүгээр сарын 4-нд болно.

Д.Саруултөгс нь зуны паралимпын наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд 2018 оны Азийн пара наадам, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм.

Тэрээр 2019 оны зургаадугаар сарын 17-нд Польш улсад болсон гранпри тэмцээнд бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр 6 метр 04 см, Дубай хотноо 2019 онд арваннэгдүгээр сарын 4-нд болсон ДАШТ-ий зээрэнцэг шидэлтийн төрөлд 21 м 47 см шидэж Ази тивийн дээд амжилт тогтоосон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630412
0 эможи

keyboard_arrow_up