ТОКИО 2020: “Өөртөө итгэж, шаргуу хөдөлмөрлөж чадвал чи бүхнийг бүтээх болно“ ТОКИО 2020: “Өөртөө итгэж, шаргуу хөдөлмөрлөж чадвал чи бүхнийг бүтээх болно“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТОКИО 2020: “Өөртөө итгэж, шаргуу хөдөлмөрлөж чадвал чи бүхнийг бүтээх болно“

2021 оны 8 сарын 31

Arslan.mn

Токио 2020 паралимпад тэргэнцэртэй туялзуур сэлэмний төрөлд өрсөлдөж буй Италийн тамирчин Беатричэ Вио. Тэрээр 11 настайдаа өвчний улмаас гарын тохойноос дооших хэсэг, хөлийн өвдөгнөөс дооших хэсгээ тайруулжээ.

Беатричэ Вио 5 настайгаасаа туялзуур сэлмээр хичээллэж эхэлсэн бөгөөд гар, хөлнийхөө ихэнх хэсгийг тайруулсан ч бууж өгөлгүй, хиймэл гар, хөлний тусламжтай өнөөдрийг хүртэл тасралтгүй спортоор хичээллэж буй. Ийнхүү тэрбээр зогсолтгүй хичээллэсний үр дүнд 2016 оны Риогийн паралимпаас алтан медаль хүртжээ.

Arslan.mn

Түүний энэ их тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл олон зуун хүмүүсийг урамшуулж, итгэл найдвар бэлэглэж байна.

Беатричэ Вио нэгэн  ярилцлагадаа “Өөртөө итгэж, шаргуу хөдөлмөрлөж  чадвал чи бүхнийг бүтээх болно. Хүнд хэцүү зүйлийг заавал ялан дийлнэ” хэмээн хэлсэн юм.

Arslan.mn

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
630387
4 эможи

keyboard_arrow_up