ТОКИО 2020: Н.Алтанцэцэг өнөөдөр хүрэл мeдалийн төлөө барилдана ТОКИО 2020: Н.Алтанцэцэг өнөөдөр хүрэл мeдалийн төлөө барилдана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТОКИО 2020: Н.Алтанцэцэг өнөөдөр хүрэл мeдалийн төлөө барилдана

2021 оны 8 сарын 29

Arslan.mn

Токио 2020 зуны Паралимпын XVI наадамд Н.Алтанцэцэг АНУ-ын тамрчинг ялснаар хүрэл мeдалийн төлөө барилдахаар боллоо.

Түүний жинд Итали, АНУ, Япон, Бразил Казахстан зэрэг найман орны бөх багтсан. Манай тамирчин эхний барилдаанаа Казахстаны Байбатинатай хийж ялагдсан ч дагах барилдаанд АНУ-ын бөхийг ялснаар хүрэл мeдалийн төлөө барилдахаар болж байна.

Түүний өрсөлдөгч Бразилийн бөх байна. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ. Хоёр тамирчны барилдаан 10 дахь буюу 19:30 цагт болно.

Н.Алтанцэцэг 2014 онд Инчеоны Азийн Паралимпын наадамд түрүүлж байсан бол 2018 онд Жакартагийн наадмаас хүрэл мeдаль хүртэж оноо цуглуулсан амжилтаараа Токиод өрсөлдөх эрхээ авсан билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630305
0 эможи

keyboard_arrow_up