ТОКИО 2020: Төрийн өндөрлөгүүд өнөөдөр олимпын медальтнуудаа хүлээн авна ТОКИО 2020: Төрийн өндөрлөгүүд өнөөдөр олимпын медальтнуудаа хүлээн авна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТОКИО 2020: Төрийн өндөрлөгүүд өнөөдөр олимпын медальтнуудаа хүлээн авна

2021 оны 8 сарын 25

Arslan.mn

Токио-2020 олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, 12.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзана. Энэ уулзалтаар тамирчдад мөнгөн шагнал, байр, цол тэмдэг хүртээх аж. Монголын баг тамирчдын сүүлийн ээлж наймдугаар сарын 11-ний өдөр ирж, Улсын онцгой комиссын зөвлөгөөний дагуу 14 хоног гэртээ тусгаарлагдаж, өнөөдөр тусгаарлалтын хугацаа нь дуусч байна.

Олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллаейд 60 сая төгрөг, гавьяат тамирчин цол, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэгт 30 сая төгрөг, Хөдөлмөрийн баатар цол, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт мөн 30 сая төгрөг, гавьяат тамирчин цол тус тус хүртээнэ.

Дасгалжуулагчдад нь тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно. Үүний дагуу жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, М.Бундмаа болон чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар мөнгөн шагнал хүртэх талаар албаныхан мэдээлсэн.

Нийт 225 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг дээрх хүмүүст олгоно.

Хамгийн сонирхолтой нь, Саид Моллаейн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад ямар ч мөнгөн шагнал хүртэхгүй. Угтаа тэрбээр шавийгаа дагаж, эх орноосоо дүрвэн Токиогийн дэвжээнээ Моллаейг дасгалжуулсан билээ.

Arslan.mn

Токиогийн олимпоос медаль хүртсэн дөрвөн тамирчин маань 2022 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр урамшууллаа авна. “Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулдаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу Саид Моллаей сар бүр гурван сая төгрөг, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар сар бүр хоёр сая төгрөг хүртэнэ.

Засгийн газрын хуралдаанаар тэмдэглэл гаргаж, олимпийн наадмаас медаль хүртсэн дөрвөн тамирчиндаа байр олгох шийдвэр гаргасан гэж Биеийн тамир, спортын улсын хорооны дарга МУГТ Ц.Шаравжамц мэдэгдсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630152
1 эможи

keyboard_arrow_up