ТОКИО 2020: Урт бууны гурван байрлалын буудлагын урьдчилсан шатанд О.Есүгэн 27 дугаар байр эзэлжээ ТОКИО 2020: Урт бууны гурван байрлалын буудлагын урьдчилсан шатанд О.Есүгэн 27 дугаар байр эзэлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТОКИО 2020: Урт бууны гурван байрлалын буудлагын урьдчилсан шатанд О.Есүгэн 27 дугаар байр эзэлжээ

2021 оны 7 сарын 31

Arslan.mn

Токио олимпын наадмын эмэгтэйчүүдийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа.

Энэ төрөлд 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм.

Манай тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа 95, 100, 98, 94 гэж онон 387 оноо авав. Харин хэвтээгээс тун сайн буудаж 392 оноо (97, 99, 98, 98) оноо авлаа. Ингээд сүүлийн буюу босоогоос буудсан 40 сумандаа 379 оноо (96, 93, 95, 95) авснаар 1,158 оноотой болж, нийлбэр дүнгээр 27 дугаар байрт жагсав.

Уг дасгалд Оросын мэргэн бууч Ю.Зикова 1,182 оноогоор тэргүүлж финалд нэгээр шалгарсан. Харин наймдугаар байрын тамирчин 1,171 оноотой байлаа. 

 

Эх сурвалж: МҮОХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629336
0 эможи

keyboard_arrow_up