“Токио-2020”: Монголын жүдочид ОХУ-ын багт ялагдлаа “Токио-2020”: Монголын жүдочид ОХУ-ын багт ялагдлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Токио-2020”: Монголын жүдочид ОХУ-ын багт ялагдлаа

2021 оны 7 сарын 31

Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдаан өнөөдөр болж байна.

Монголын жүдочид эхний тойрогт БНСУ-ын багийг 4:1-ээр ялсан.

Шөвгийн наймад ОХУ-ын жүдочидтой өрсөлдлөө. Эл барилдаанд Монгол Улсын баг өрсөлдөгчдөө 42-оор ялагдав. Манай багаас Ц.Цогтбаатар, Саид Моллаи нар ялж, Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр нар ялагдав.

Ингэснээр Монголын жүдочид дагах тойрогт Германы багтай барилдахаар болов.

Манай багийн бүрэлдэхүүнийг сонирхуулъя.

Эрэгтэйчүүдийн 73 кг: Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн, Азийн аварга Ц.Цогтбаатар, ОУХМ Ё.Басхүү

90 кг: Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, Токиогийн олимпоос мөнгөн медаль авсан Саид Моллаи

+90 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэйчүүдийн 57 кг: Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Сосорбарам

70 кг: Улсын таван удаагийн аварга Б.Ганхайч

+70 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629331
0 эможи

Засуул
2021-08-01 10:13
Одоо гэртээ харьцгаа махны зиндааныхаан.
keyboard_arrow_up