ХУВААРЬ: Өнөөдөр манай 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө ХУВААРЬ: Өнөөдөр манай 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХУВААРЬ: Өнөөдөр манай 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө

2021 оны 7 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын баг тамирчид өнөөдөр олимпын наадмын хоёр төрөл өрсөлдөнө.

Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 08:00 цагт эмэгтэйчүүдийн 25 метрийн хийн гар бууны төрөлд чансаа тогтоох буудлага эхэлсэн. Энэ төрөлд Бээжингийн олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, залуу тамирчин Ц.Анударь нар цэц мэргэнээ сорьж байна.

Үргэлжлүүлэн 10:00 цагт Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жингийн эхний шатанд Л.Отгонбаатар зодоглоно. Тэрээр дэвжээний дөрөв дэх барилдааныг Эстонийн Григори Минаскинтай хийнэ. Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлсэн туршлагатай.

Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилын Петер Палтчик хүлээж байна.

Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг жингийн эхний шатанд О.Мөнхцэцэг зодоглоно. Тэрээр дэвжээний найм дахь барилдааныг Израилын Инбар Ланиртай хийнэ.

Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Лондон болон Риогийн олимпын хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Бразилын Маяра Агуиар хүлээж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
2
angry an post
2
629247
15 эможи

клара
2021-07-29 10:03
буудлага, ширээний теннис гээд өөр олон төрлөөр оролцоно шүү дээ.
keyboard_arrow_up