Монгол Улсаа төлөөлөн ганцаараа зодоглосон Сайед Моллей хүрэл медаль хүртлээ Монгол Улсаа төлөөлөн ганцаараа зодоглосон Сайед Моллей хүрэл медаль хүртлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсаа төлөөлөн ганцаараа зодоглосон Сайед Моллей хүрэл медаль хүртлээ

2021 оны 4 сарын 08

Arslan.mn

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81 кг жинд Сайед Моллай хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Сайед Моллай жингээ тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азийн залуучуудын аваргын мөнгө, хүрэл медальт Ираны Амин Камиябиг 1:05 минутад цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Тажикстаны Акмал Муродовыг 2:32 минутад цэвэр ялсан ч хагас шигшээд зохион байгуулагч орны жүдоч Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Владимир Золоевт вазари үнэлгээгээр ялагджээ.

Гэсэн ч хүрэл медалийн төлөө Жакарта-2018 Азийн наадмын аварга Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт дархан өмсөх мэхээрээ вазари үнэлгээ авч хүрэл медалийн болзол хангасан юм. Энэ нь түүний хувьд тивийн аваргаас авч буй 4 дэх медаль бөгөөд өмнө нь 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байжээ.

Энэ жинд эзэн орны Владимир Золоев түрүүлсэн бол БНСУ-ын Ли Мүн-Жин мөнгө, Узбекистаны залуу од Шарафиддин Болтабоев хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнийг хоёр өдрийн дараах байдлаар БНСУ 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай тэргүүлж байна.

 

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625257
3 эможи

keyboard_arrow_up